Говьсүмбэр 50C

Шивээговь сумын Засаг даргын Тамгын газрын өргөдөл гомдол хүлээж авах ажилтан: Б.Ууганбаяр, 70546204

Санал асуулга

Та 2018 онд ямар сэдэв, чиглэлээр сургалт авах хүсэлтэй байна вэ?

Нягтлан бодох бүртгэл

Хүнд машин механизмын оператор

Компьютерийн төрөлжсөн сургалт

Гар урлал

Талх, нарийн боов

Үсчин, гоо сайхан

Стратегийн үндсэн зорилтууд


Монгол улсын Үндсэн хууль, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний  удирдлагын тухай хууль, Төрийн албаны тухай хууль, Төсвийн байгууллагын удирдлага, Санхүүжилтийн тухай хуулиар болон Тамгын газрын дотоод журмаар тогтоосон Засаг даргын зорилт, чиг үүргийг хэрэгжүүлэх үүднээс сумын ЗДТГ нь дараахь стратегийн үндсэн зорилтуудыг дэвшүүлэн ажиллаж байна.

Шивээговь сумын Засаг даргын Тамгын газрын АЛСЫН ХАРАА нь:

“СУМЫН ЗАСАГ ДАРГЫН  ТАМГЫН ГАЗАР НЬ ОЛОН УЛСЫН СТАНДАРТЫГ НЭВТРҮҮЛЖ, ТӨВИЙН БҮСИЙН ШИЛДЭГ МАНЛАЙЛАГЧ БАЙГУУЛЛАГА БОЛНО.

Шивээговь сумын Засаг даргын Тамгын газрын ЭРХЭМ ЗОРИЛГО нь:

МАНАЙ БАЙГУУЛЛАГА НЬ СУМЫН ЭДИЙН ЗАСАГ, НИЙГМИЙГ ХӨГЖҮҮЛЭХЭД ОНОВЧТОЙ БОДЛОГО ТӨЛӨВЛӨЛТ, БҮТЭЭМЖ, ШИНЭЧЛЭЛД ТУЛГУУРЛАСАН, ИРГЭНЭЭ ДЭЭДЭЛСЭН СУРАЛЦАГЧ ХАМТ ОЛОН БАЙНА.

ЭРХЭМЛЭН ДЭЭДЛЭХ ЗҮЙЛС

Сумын ЗДТГ нь удирдлагын дараахь эрхэмлэн дээдлэх зүйлсийг байгууллагынхаа шинэ соёлын бүрэлдэхүүн хэсэг гэж үзэж өөрийн үйл ажиллагаандаа мөрдөн ажиллахын зэрэгцээ тэдгээрийг өөр хоорондоо болон бусадтай харилцан хуваалцах болно:
    Хууль дээдлэх, шударга ёс;
    Нээлттэй, ил тод байдал;
    Удирдлагын манлайлал;
    Ажлын болон түншлэлийн сайн харилцаа, итгэл, хүндэтгэл;
    Хэрэглэгчид чиглэсэн үйлчилгээ;
    Мэргэшсэн, мэдлэг манлайлах ур чадвартай төрийн албан хаагч;
    Байгууллагын хөгжил, дэвшил, түүний үйл ажиллагааны үр өгөөж, үр нөлөө (бүтээмж, чанар);

ЧАНАРЫН БОДЛОГО

БИД ИРГЭДЭЭ ХӨГЖЛИЙН БОДЛОГО ТӨЛӨВЛӨЛТӨНД СУУРИЛСАН, ХАРИУЦЛАГАТАЙ, ХУРДАН, ШУУРХАЙ ХҮРТЭЭМЖТЭЙ ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭГ ҮЗҮҮЛЭХ ЗАМААР ЧАНАРЫН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦООГ САЙЖРУУЛЖ, ОЛОН УЛСЫН ЖИШИГТ НИЙЦСЭН ИРГЭН ТӨВТЭЙ ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭГ БИЙ БОЛГОНО.

ЗОРИЛТ-1

АЙМАГ, СУМЫН  ЗАСАГ ДАРГА БҮРЭН ЭРХЭЭ ХЭРЭГЖҮҮЛЭХЭД МЭРГЭШСЭН БОЛОВСОН ХҮЧНИЙ ЗӨВЛӨГӨӨ ДЭМЖЛЭГЭЭР ХАНГАНА.

ЗОРИЛТ-2

ИРГЭДЭД ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭГ ХҮРТЭЭМЖТЭЙ, ШУУРХАЙ ХУУЛИЙН ХҮРЭЭНД ХҮРГЭНЭ

ЗОРИЛТ-3

АЖИЛТАН, АЛБАН ХААГЧДЫН УР ЧАДВАР, МЭДЛЭГИЙГ ТАСРАЛТГҮЙ ДЭЭШЛҮҮЛЭХ НӨХЦЛӨӨР НӨХЦӨЛ БОЛОМЖООР ХАНГАХ ЗАМААР БАЙГУУЛЛАГЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ҮР АШИГ, НӨЛӨӨГ САЙЖРУУЛНА. 

ЗОРИЛТ-4

СУМЫН НИЙГЭМ, ЭДИЙН ЗАСГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ БАЙНГА ДЭЭШЛҮҮЛЖ, ХАРИЛЦАГЧ БАЙГУУЛЛАГУУДЫГ БОДЛОГООР ДЭМЖИЖ АЖИЛЛАНА

ЗОРИЛТ-5

ОЛОН УЛСЫН  СТАНДАРТАД СУУРИЛСАН ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭГ ИРГЭДЭД ИЛ ТОД, ТҮРГЭН ШУУРХАЙ ХҮРГЭСЭН СУМ БАЙНА.

 

Холбоотой линк