Говьсүмбэр 50C

Та Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын албан ёсны вэбсайтад холбогдлоо. Бидэнтэй хамтран ажиллаж байгаад баярлалаа.

Санал асуулга

Та 2018 онд ямар сэдэв, чиглэлээр сургалт авах хүсэлтэй байна вэ?

Нягтлан бодох бүртгэл

Хүнд машин механизмын оператор

Компьютерийн төрөлжсөн сургалт

Гар урлал

Талх, нарийн боов

Үсчин, гоо сайхан

ИРГЭДИЙН ӨРГӨДӨЛ ГОМДОЛ, САНАЛ ШИЙДВЭРЛЭЛТИЙН 2016 ОНЫ 3-Р УЛИРЛЫН ТАЙЛАН


        Шивээговь сумын Засаг дарга болон ЗДТГ-т иргэдээс ирсэн өргөдөл, гомдол, саналыг хүлээн авч дээд шатны албан тушаалтанд танилцуулж, хяналтын карт хөтөлж, шийдвэрлэлтэнд нь хяналт тавьж хуулийн хугацаанд шийдвэрлэн ажиллаж байна.

         2016 оны 3-р улирлын байдлаар Засаг даргад 37, Засаг даргын Тамгын газарт 20 өргөдөл, 1-р багт-7, 2-р багт-1, иргэний бүртгэлийн асуудлаар 782,  нийт 847 өргөдөл хүлээн авсан. Нийт иргэдээс ирсэн өргөдөл, гомдол, саналын 838 буюу 98,4  хувийг Засаг дарга болон ЗДТГ-ын бүрэн эрх, эрхлэх асуудлын хүрээнд шийдвэрлэж 5 буюу 1,6 хувийг хугацаа болоогүй өргөдөл эзэлж байна.

         Засаг дарга болон ЗДТГ, 1-р багт нийт-7, 2-р багт-1, нийт 847 өргөдөл ирсний 22 өргөдөл буюу 2,5 хувь нь ажлын байртай холбоотой, 782 өргөдөл буюу 92,3 хувь нь иргэний бүртгэлтэй холбоотой асуудлаар, 14 өргөдөл буюу 1,6 хувь нь буцалтгүй тусламж хүссэн, 20 өргөдөл буюу 2,3 хувь нь орон сууц, гэр хүссэн, 9 өргөдөл буюу 1,3 хувь нь бусад өргөдөл эзэлж байна. Бусад өргөдөлд Сэтгэцийн өвчтэй хүүхдэд арга хэмжээ авхуулах тухай-1, сумын баруун талын хогийг цэвэрлэж өгөх тухай-1, Тамхи худалдан борлуулах тусгай зөвшөөрөл олгож өгөх тухай-1, Газар хүсэх тухай-1, Газрын гэрчилгээ гаргуулах тухай-1,  Газрын дуудлага худалдааг хүчингүй болгож өгөх тухай-1, ААН-ийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл хүссэн-1,  ААН-үүдийн үйлчилгээний цагийн хуваарьт өөрчлөлт оруулах тухай-2 гэх мэт өргөдлүүд эзэлж байна.

       Засаг даргын Тамгын газарт иргэдээс ирсэн өргөдөл, гомдол, санал шийдвэрлэлтийн талаар авсан арга хэмжээ

       Нэг: Иргэний бүртгэлийн асуудлаар нийт  782 иргэний өргөдөл ирснийг хугацаанд нь шийдвэрлэсэн. Үүнд:

  1. Овог нэр өөрчлөх-2
  2. Эцэг тогтоолт-31
  3. Гэрлэлт-18
  4. Гэрлэлт-13
  5. Гэрлэлт цуцлалт-9
  6. Дахин олгосон төрсний гэрчилгээ-13
  7. Иргэний үнэмлэх-187
  8. Шилжилт хөдөлгөөнтэй холбоотой-410

         Хоёр: Ажлын байртай холбоотой 22 өргөдөл ирсэн. Үүнд: хүүхэд асрах чөлөөнөөс ажилдаа орохыг хүссэн 1, ажлаас чөлөөлөгдөхийг хүссэн 4, мэргэжилтнээр ажиллах тухай 6, ажлын байраа өөрчлөн ажиллах тухай 1, чөлөө хүссэн 2, урамшууллын мөнгө олгож өгөх тухай 2, ажлын байрны орон тоог шийдвэрлэж өгөх тухай 6 өргөдөл ирсний 1 өргөдлийг шийдвэрлэх шатандаа явж байна. Бусад 21 өргөдлийг хугацаанд нь шийдвэрлэсэн.

        Гурав: Буцалтгүй тусламж хүссэн 14 өргөдөл ирсний 13 өргөдлийг шийдвэрлэж, 1 өргөдлийг шийдвэрлэх шатандаа явж байна.

        Дөрөв: Орон сууц, гэр олгож өгөхийг хүссэн 20 өргөдөл шийдвэрлэгдэх шатандаа явж байна.

       Тав: Бусад буюу сэтгэцийн өвчтэй хүүхдэд арга хэмжээ авхуулах тухай-1, сумын баруун талын хогийг цэвэрлэж өгөх тухай-1, Тамхи худалдан борлуулах тусгай зөвшөөрөл олгож өгөх тухай-1, Газрын дуудлага худалдааг хүчингүй болгож өгөх тухай-1, Өвөлжөө хаваржааны газар олгохыг хүссэн тухай-1, ААН-үүдийн үйлчилгээний цагийн хуваарьт өөрчлөлт оруулах тухай-2 өргөдлүүдийг шийдвэрлэсэн байна.

                                                                             

ТАЙЛАН БИЧСЭН: ДАХМЭРГЭЖИЛТЭН Ц.ОТГОНБУЯНТ

Холбоотой линк