Говьсүмбэр 50C

Та Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын албан ёсны вэбсайтад холбогдлоо. Бидэнтэй хамтран ажиллаж байгаад баярлалаа.

Санал асуулга

Та 2018 онд ямар сэдэв, чиглэлээр сургалт авах хүсэлтэй байна вэ?

Нягтлан бодох бүртгэл

Хүнд машин механизмын оператор

Компьютерийн төрөлжсөн сургалт

Гар урлал

Талх, нарийн боов

Үсчин, гоо сайхан

ГАВЪЯАТ УУРХАЙЧИН ГАЛБАДРАХЫН ДАВААСҮРЭН


Г.Даваасүрэн нь 1971-1981 онд Дундговь аймгийн 1-р арван жилийг төгсөөд 1981-1984 онд Налайхын 0137-р ангид цэргийн алба хаасан. 1984-1985 онд Зөвлөлт Холбоот Улсад ил уурхайн цахилгааны засварчин мэргэжлээр суралцаж төгсөөд 1985-1992 оны хооронд Дундговь аймгийн Цагаан-Овоогийн нүүрсний уурхайд мэргэжлээрээ ажиллаж, ажил амьдралын гараагаа эхэлсэн.

Г.Даваасүрэн Шивээ-Овоогийн уурхайн хөрс хуулалтын ажилд тээвэртэй технологийг дагнаж байсан бөгөөд эрэлт хэрэгцээ ихтэй цахилгаан экскаваторын туслах, машинч бэлтгэн хангах бодлогын хүрээнд цаашдаа тогтвор суурьшилтай ажиллах боломжтой гэж үзсэн 10 хүнийг шилж сонгон 1993 онд Шарын голын уурхайн дэргэдэх Сургалтын төвд суралцуулан мэргэжил эзэмшүүлжээ.

Г.Даваасүрэн нь удирдлагын зүгээс өгсөн итгэл найдварыг үл хөсөрдүүлэн урьдчилан сэргийлэх болон график засвараа цаг тухайд нь чанартай хийж техникийн бэлэн байдлыг хангаж ажилласнаар сул зогсолтыг багасган сүүлийн 5 жилийн дунджаар төлөвлөгөөт даалгавраа 116.3 хувиар биелүүлсэн байна.

Төлөвлөгөө даалгавраа биелүүлэхийн зэрэгцээ уулын ажлын явц өрнөлтийг паспортын дагуу гүйцэтгэж мөргөцгийн параметр, хана, таазны цэвэрлэгээ, автосамосвалын тэвш дүүргэлт гэх мэтчилэн чанартай холбоотой асуудлуудад илүүтэй анхаарч ажилладаг нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зөрчилгүй гэсэн үзүүлэлтийг бий болгож байна.

Г.Даваасүрэн нь 20 гаруй залуу оператор дагалдуулан сургаж тэднийг ажил амьдралд хүргэж өгсөн төдийгүй компанидаа мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэхэд хувь нэмэр оруулсаар байна.

Түүний гаргасан амжилтыг үнэлэн, 2002 онд Шивээговь сумын “Тэргүүний ажилтан”-аар, 2003, 2004 онуудад Байгууллагын ажил мэргэжлийн аваргаар, 2004 онд Бээжин-Шанхай хотноо аялах эрхээр, 2006 онд “Тэргүүний уурхайчин”-аар, 2009 онд “Байгууллагын аварга”-аар, 2010 онд Уурхайн 20 жилийн ойгоор “Алтан гадас” одонгоор, 2012 онд Уул уурхайн салбар үүсч хөгжсөний 90 жилийн ойн медалиар, 2013 онд ГАВЪЯАТ УУРХАЙЧИНцол тэмдгээр шагнасан байна.

Холбоотой линк