Говьсүмбэр 50C

Шивээговь сумын Засаг даргын Тамгын газрын өргөдөл гомдол хүлээж авах ажилтан: Б.Ууганбаяр, 70546204

Санал асуулга

Та 2018 онд ямар сэдэв, чиглэлээр сургалт авах хүсэлтэй байна вэ?

Нягтлан бодох бүртгэл

Хүнд машин механизмын оператор

Компьютерийн төрөлжсөн сургалт

Гар урлал

Талх, нарийн боов

Үсчин, гоо сайхан

Мөнгөн хонхны баяр боллоо


Шивээговь сумын ерөнхий боловсролын 3-р ахлах сургуулийн 2016-2017 оны төгсөгчдийн 27 дахь удаагийн “Мөнгөн хонхны” баяр өнөөдөр /2017.05.12/ ёслол төгөлдөр боллоо. Энэхүү ёслолын арга хэмжээнд Шивээговь сумын ИТХ-ын дарга Ц.Эрдэнэбат, Засаг дарга В.Бат-Эрдэнэ, сургуулийн удирдлагууд эрдэмтэн багш, албан хаагч, эцэг эхчүүд оролцов.

Төрөлх сургуулийн түүхийн хуудсанд нэгэн үеийнхэн болж, сурлага, урлаг, спортын амжилтаараа тэргүүлэн манлайлж, сургууль хамт олныхоо нэрийг дуурсгаж ирсэн төгсөгчдөдөө эрдэмтэн багш, сурган хүмүүжүүлэгчид нь бахархаж явдгаа илэрхийлж “Мөнгөн хонхны баяр”-ын мэндийг дахин хүргэж удахгүй эхлэх төгсөлтийн шалгалтдаа өндөр амжилт гаргахыг хүсэн ерөөж байлаа.

Сумын удирдлагууд болон багш, сурган хүмүүжүүлэгчид нь сурлага, урлаг, спортын амжилтаараа манлайлан  суралцсан сурагчдыг “Эрдэм”, “Авъяас” алтан медаль, “Тэргүүний тамирчин”, "Тэргүүний сурагч" медалиар энгэрийг нь мялаалаа.

undefined  undefined

 
 

Холбоотой линк