Говьсүмбэр 50C

Та Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын албан ёсны вэбсайтад холбогдлоо. Бидэнтэй хамтран ажиллаж байгаад баярлалаа.

Санал асуулга

Та манай сайтаас ямар мэдээлэл авах хүсэлтэй байна вэ?

Суманд "Ахмадаа хүндэлье" аян зохион байгуулагдлаа


           Аймгийн Зорилтот бүлэгт чиглэсэн дэд хөтөлбөр, сумын “Амад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих” дэд хөтөлбөрийн хүрээнд “Ахмадаа хүндэлье” аяныг 2017.09.12-2017.10.01 хугацаанд зохион байгууллаа. Тус аяны хүрээнд дараахь ажлуудыг хийж гүйцэтгэлээ. Үүнд:

  1. 3-р сургуулийн дунд, ахлах ангийн сурагчдын дунд “Хариу нэхээгүй тус” ажлыг зохион байгуулж, нийт 9 анги, бүлэг тайлан ирүүлснээс Шилдэг 3 ангийг шалгарууллаа.
  2. Сумын төсвийн 4 байгууллага ахмадуудаа урьж, “Ахмадын сургааль алт” ярилцлагыг хийж, суманд үйл ажиллагаа явуулдаг нийт 36 байгууллага, аж ахуйн нэгж харьяалсан 201 ахмададаа хүндэтгэл үзүүлж, гарын бэлэг гардууллаа.
  3. Сумын Соёлын төвтэй хамтран ахмадуудын дунд “Бид угийн бичгээ өвлүүлэн үлдээгчид” хөдөлгөөн өрнүүлж, 25 ахмадад сургалт зохион байгуулж, идэвх зүтгэлтэй оролцсон ахмадуудыг шагнаж урамшууллаа.
  4. Аяны хүрээнд сумын ЗДТГ-ын зүгээс сайн үйлс бүтээх ажлыг зохион байгуулж, ахмад настан Л.Долгорсүрэнгийн гэрт очиж, ажилд нь тусалж, баярлууллаа.
  5. Сумын Ахмадын хороотой хамтран 2017 оны 10 сарын 01-ний өдөр суманд ажиллаж, амьдарч байгаа ахмадуудад хүндэтгэл үзүүлэх арга хэмжээг сумын ЗДТГ, Ахмадын хороо, Соёлын төвтэй хамтран Нэгүн паб-д зохион байгуулж, нийт 97 иргэнийг хамруулсан арга хэмжээ боллоо. Арга хэмжээний үеэр азтан шалгаруулж, 3 хөгжөөнт тэмцээн зохион байгуулсан. Мөн баярын арга хэмжээний үеэр: Монголын Ахмадын холбооны Хүндэт тэмдэгээр:   Сумын Ахмадын хорооны дарга Б.Оюунбат, ахмад настан Г.Сандагдорж, Д.Хүдэр, Монголын “Манлай ээж” холбооны “Дархан бэр” тэмдгээр Б.Оюунбат, сумын Засаг даргын “Өргөмжлөл”-өөр Ахмад настан Ц.Бира, Л.Баттулга, Г.Адъяасүрэн нарыг АЛДАРШУУЛАН тус тус шагналаа.

undefined undefined

 

Холбоотой линк