Говьсүмбэр 50C

Шивээговь сумын Засаг даргын Тамгын газрын өргөдөл гомдол хүлээж авах ажилтан: Б.Ууганбаяр, 70546204

Санал асуулга

Та 2018 онд ямар сэдэв, чиглэлээр сургалт авах хүсэлтэй байна вэ?

Нягтлан бодох бүртгэл

Хүнд машин механизмын оператор

Компьютерийн төрөлжсөн сургалт

Гар урлал

Талх, нарийн боов

Үсчин, гоо сайхан

"Байгаль-бидний гэр" аялал зохион байгуулагдлаа.


Сумын зорилтот бүлгийн гэр бүлүүдийн дунд жендерийн тухай ойлголтыг өгөх, гэр бүлийн нийгэмд гүйцэтгэх үүргийг нэмэгдүүлэх, байгаль хамгаалах, орон нутгаа сурталчлах ажилд тэдний санал санаачилга, бүтээлч ажлыг өрнүүлэх зорилгоор “Байгаль-бидний гэр” аялалыг 2017 оны 09 сарын 29-ний өдөр зохион байгууллаа. Аялалын маршрутын дагуу Говьсүмбэр аймгийн түүхийн дурсгалт газруудаар аялж, Шивээговь сумын аялал жуулчлалын цэг болох Хаялга нуурын эрэг дээр дараахь ажлуудыг хийж гүйцэтгэсэн. Үүнд:

  • Аялалын удирдамжийн дагуу Хаялга нуурын эрэгт танилцуулах самбар, хогийн цэгийг хийж байрлуулан Хаялга нуурын эргийн цэвэрлэгээг хийж, 4 шуудай хог цэвэрлэлээ. Мөн аялагчдад МУ-ын Жендерийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль,  сумын Хамтарсан багийн танилцуулга, МУ-ын гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн танилцуулгыг тус тус хийж, гарын авлага, зөвлөмж бэлтгэж гардууллаа.
  • Аялагч гэр бүлүүдийн дунд хосоор хийж гүйцэтгэх хөгжөөнт тоглоом /шаар хагалах, лонх дамжуулах, хөгжөөнт буухиа/ зохион байгуулж, шилдгүүдээ шалгаруулсан. Үүнд: Шаар хагалах тэмцээнд: 1-р байрыг Б.Батбаатарын гэр бүл, 2-р байрыг А.Түвшинбаярын гэр бүл, Лонх дамжуулах тэмцээнд 1-р байрыг н.Билэгдэмбэрэлийн гэр бүл, 2-р байрыг Ч.Ганболдын гэр бүл, Хөгжөөнт буухиа тэмцээнд 1-р байрыг Н.Эрдэнэдаваагийн гэр бүл, 2-р байрыг З.Пүрэвтогтохын гэр  бүл тус тус шалгарч, дурсгалын зүйлсээр шагнагдсан.

undefined undefined undefined

Холбоотой линк