Говьсүмбэр 50C

Та Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын албан ёсны вэбсайтад холбогдлоо. Бидэнтэй хамтран ажиллаж байгаад баярлалаа.

Санал асуулга

Та манай сайтаас ямар мэдээлэл авах хүсэлтэй байна вэ?

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэмцээн зохион байгуулагдлаа


Сумын “Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих” дэд хөтөлбөрийн хүрээнд идэвхтэй дасгал хөдөлгөөнийг дэмжих, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор сумын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дунд спортын 3 төрлөөр тэмцээн зохион байгууллаа. Тэмцээнийг хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн онцлог, хэрэгцээ шаардлагад үндэслэн цэвэр агаарт Хаялга нуурын эрэг дээр 2017 оны 09 сарын 26-ны өдөр зохион байгуулсан.

Олс таталтаар: 1-р байрыг Б.Бат-Өлзий ахлагчтай баг, 2-р байрыг Л.Отгонпүрэв ахлагчтай баг, Сумо барилдах /Эмэгтэй/-д: 1-р байрыг Ц.Буян-Өлзий, 2-р байрыг Б.Мөнхцэцэг, 64 буудалт даам /Эрэгтэй/-д: 1-р байрыг Б.Бат-Өлзий, 2-р байрыг Б.Галсанжамц нар тус тус эзэлж, мөнгөн шагналаар шагнагдсан.

undefined undefined

Холбоотой линк