Говьсүмбэр 50C

Шивээговь сумын Засаг даргын Тамгын газрын өргөдөл гомдол хүлээж авах ажилтан: Б.Ууганбаяр, 70546204

Санал асуулга

Та 2018 онд ямар сэдэв, чиглэлээр сургалт авах хүсэлтэй байна вэ?

Нягтлан бодох бүртгэл

Хүнд машин механизмын оператор

Компьютерийн төрөлжсөн сургалт

Гар урлал

Талх, нарийн боов

Үсчин, гоо сайхан

Сумын Онцгой комисс ажиллаж байна


2017 оны 12 сард сумын баруун, баруун урд бүсэд малчин Н.Батдэлгэрийн малаас малын гоц халдварт шүлхий өвчний шинж тэмдэг илэрсэнтэй холбогдуулан 2017 оны 12 дугаар сарын 29-ний өдөр суманд өндөржүүлсэн бэлэн байдал зарлагдаж, Засаг даргын 2017 оны А/143 тоот захирамжаар хорио цээрийн дэглэм тогтоолоо.

Сумын "Онцгой комисс" шуурхай хуралдан 2017 оны 12 сарын 29-ний өдрөөс хийх ажлын төлөвлөгөөг батлуулж, гишүүдэд үүрэгжүүлэн ажиллаж байна. Гоц халдварт шүлхий өвчний шинж тэмдэг илэрсэн Хар ам, Хар толгой хэмээх газруудад пост гаргаж, нийт 7 төрийн албан хаагч, иргэдийг ажиллуулж байна.

undefined undefined

Өвчний  голомтын бүсэд малын эмч Н.Сарангэрэл малд үзлэг хийж, гоц халдварт өвчлөлөөс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулан ажиллаж байна. 2017 оны 12 сарын 31-ний өдөр аймгийн Онцгой байдлын газрын 14 ажилтан, 3 малын эмч, Шивээговь сумын Онцгой комиссын гишүүд өвчний шинж тэмдэг илэрсэн 17 бод малыг устгаад байна. Сумын 2-р багийн Засаг дарга С.Отгонбаатар, Мал эмнэлэг үржлийн тасгийн дарга Ш.Буяннэмэх нар голомтын гадуурх айл өрхийн бүх малд тандалт, үзлэг хийж,  2018 оны 01 сарын 03-ны өдрийн байдлаар нэмж илэрсэн тохиолдол гараагүй болно.

undefined undefined

Сумын Онцгой комиссын шийдвэрээр хорио цээрийн бүсийн 5 км дотогш хүн, малын хөдөлгөөнийг хязгаарлаж, голомтын бүс дэх худагт мал услах хуваарь гарган тухай бүрт нь ариутгал хийж байна.

Сумын Онцгой комиссын штабт 24 цагийн хариуцлагатай жижүүр гарч, голомтот бүс, пост зэргээс 2 цаг тутамд мэдээллийг авч, Говьсүмбэр аймгийн Онцгой байдлын газар, Хүнс, хөдөө аж ахуйн газарт мэдээллийг өгч, зөвлөгөө, чиглэл авч ажиллаж байна.

undefined  undefined

Онцгой комисс суманд үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж, байгууллагуудтай хамтран өдөр бүр хөдөлгөөнт эргүүлийг хийж, хүн, тээвэр, малын хөдөлгөөнийг хянаж байна. "Шивээ-Овоо" ХК, Шивээ сервис ХХК, Илчлэг шивээ ОНӨҮГ, 3-р сургууль, 3-р цэцэрлэг, Эрүүл мэндийн төв, Цагдаагийн хэсэг зэрэг байгууллагуудын ажилтан, албан хаагчид нийт 587000 төгрөгийн мөнгөн тусламж үзүүлээд байна.

Сумын Онцгой комисс

 

 

Холбоотой линк