Говьсүмбэр 50C

Та Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын албан ёсны вэбсайтад холбогдлоо. Бидэнтэй хамтран ажиллаж байгаад баярлалаа.

Санал асуулга

Та 2018 онд ямар сэдэв, чиглэлээр сургалт авах хүсэлтэй байна вэ?

Нягтлан бодох бүртгэл

Хүнд машин механизмын оператор

Компьютерийн төрөлжсөн сургалт

Гар урлал

Талх, нарийн боов

Үсчин, гоо сайхан

Сумын "Ахуйн хог хаягдлыг тээвэрлэх" ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгарууллаа.


Сумын 2018 оны Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэх "Ахуйн хог хаягдлыг тээвэрлэх, төвлөрсөн хогийн цэгийн хогийг цэвэрлэж, булах" ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хороог сумын Засаг даргын 2018 оны А/02 тоот захирамжаар томилсон.

Уг ажлын тендерийг 2018 оны 01 сарын 09-ний өдөр зарлаж, 3 компанид үнийн санал ирүүлэх урилга хүргүүлсэн бөгөөд 2018 оны 01 сарын 17-ны бдөр Тендерийг нээхэд 1 компани Тендер ирүүлсэн байна.

Үнэлгээний хорооны хурлыг 2018 оны 01 сарын 17-ны өдөр зарлан хуралдуулж үнэлгээ хийхэд "Илчлэг шивээ" ОНӨҮГ-ын ирүүлсэн Тендер нь шаардлагад нийцсэн бөгөөд хамгийн сайн үнэлэгдсэн тендерээр шалгарсан тул Засаг даргын Тамгын газарт уг байгууллагатай гэрээ байгуулах тухай Үнэлгээний хорооны зөвлөмж, дүгнэлтийг хүргүүлсэн.

Сумын Засаг даргын Тамгын газар нь Үнэлгээний хорооны зөвлөмж, дүгнэлтийг үндэслэн "Илчлэг шивээ" ОНӨҮГазарт 2018 оны 01 сарын 25-ны өдөр гэрээ байгуулах тухай мэдэгдлийг хүргүүлээд байна.

 

Холбоотой линк