Говьсүмбэр 50C

Шивээговь сумын Засаг даргын Тамгын газрын өргөдөл гомдол хүлээж авах ажилтан: Б.Ууганбаяр, 70546204

Санал асуулга

Та 2018 онд ямар сэдэв, чиглэлээр сургалт авах хүсэлтэй байна вэ?

Нягтлан бодох бүртгэл

Хүнд машин механизмын оператор

Компьютерийн төрөлжсөн сургалт

Гар урлал

Талх, нарийн боов

Үсчин, гоо сайхан

Суманд Онцгой комисс ажиллаж байна 2018.01.29


Шивээговь сумтай хил залгаа оршдог сумдын нутгаар малын гоц халдварт шүлхий өвчин гарсантай холбогдуулан Шивээговь сумын Засаг даргын 2018 оны А/08 тоот захирамжаар суманд тогтоосон өндөржүүлсэн бэлэн байдлын хугацааг 2018 оны 02 сарын 03-ны өдрийг хүртэл сунгалаа.

Сумын Онцгой комиссын хурлын шийдвэрээр өвчний голомтот болон сэжигтэй бүсийн 27 малчин өрхөд 1, 2 дугаар постоор дамжуулан нийт 13,5тн нүүрсийг үнэгүй олгон 131 боодол өвс тараалаа.

Сумын нутаг дэвсгэрт мал амьтны гоц халдварт шүлхий өвчний шинж тэмдэг илэрсэн 21 үхэр, 22 цагаан зээр, халдварт өвчний шинж тэмдэг, сум хутга мэсний болон бусад гадны нөлөөллөөс шалтгаалж үхсэн гэх тодорхой шинж тэмдэггүй, өвс тэжээлийн хомсдлын улмаас үхсэн байж болзошгүй 7 цагаан зээр, 2 ямаа, 1 үнэгний сэг зэмийг устгалаа.
Өвчний халдвараас сэргийлэх ажлын хүрээнд устгалын цэгийн ариутгал халдваргүйжүүлэлтийг зохих технологийн дагуу хийж гүйцэтгэн 126м квадрат талбай бүхий газарт 3м өндөртэй хашааг барьж байгууллаа.

undefined undefined

Холбоотой линк