Говьсүмбэр 50C

Шивээговь сумын Засаг даргын Тамгын газрын өргөдөл гомдол хүлээж авах ажилтан: Б.Ууганбаяр, 70546204

Санал асуулга

Та 2018 онд ямар сэдэв, чиглэлээр сургалт авах хүсэлтэй байна вэ?

Нягтлан бодох бүртгэл

Хүнд машин механизмын оператор

Компьютерийн төрөлжсөн сургалт

Гар урлал

Талх, нарийн боов

Үсчин, гоо сайхан

2018 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн сумын Удирдах ажилтны шуурхай зөвөлгөөний ирц, үүрэг даалгавар


Ирцийн мэдээлэл: 2018 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн сумын Удирдах ажилтны шуурхай зөвөлгөөнд үүрэг бүхий оролцох 23 удирдах албан тушаалтнаас өөрийн биеэр 18, орны хүн оролцуулсан 2, ЗДТГ-ын дарга чөлөөтэй нийт 20 албан тушаалтан оролцов. Тодорхой бус шалтгааны улмаас 3 удирдах албан тушаалтан ирээгүй болно.

Засаг даргаас өгөх үүрэг даалгавар:

Өгсөн үүрэг, даалгавар

Хэрэгжүүлэх хугацаа

Хэрэгжүүлэх байгууллага

1.

Сумын төвийн камерийг шалгаж, нийтийн эзэмшлийн гудамж талбайн эвдэрсэн хашаа, хайсны эзэн холбогдогчыг тогтоох

2018.03.25-ны дотор

Цагдаагийн хэлтэс, 1-р багийн Засаг дарга

2.

Цэргийн баярыг тохиолдуулан баярын тоглолтын арга хэмжээнд байгууллагуудыг идэвхитэй оролцуулж, чанартай зохион байгуулах

2018.03.18-ны дотор

Соёлын төв

3.

Байгууллагын тохижилтын ажлын төлөвлөгөө гаргаж ирүүлэх

2018.03.16-ны дотор

Бүх байгууллагууд

4.

Байгууллагууд 2019 оны ОНХС-ийн хөрөнгөөр хийгдэх ажлуудын санал ирүүлэх

2018.03.20-ны дотор

Бүх байгууллагууд

5.

2019 оны ОНХС-ийн хөрөнгөөр хийгдэх ажлуудын саналыг 1,2-р багийн иргэдээс авах

2018.03.30-ны дотор

1,2-р багийн Засаг дарга

6.

Соёлын төвийн номын санд сурагчдыг тогтмол ном унших арга хэмжээ зохион байгуулах

2018.03.25-ны дотор

Соёлын төв

3-р Сургууль

7.

Англи хэлний Нора Сийрс багштай хамтарч иргэд болон албан байгууллагад чиглэсэн ажлыг чанартай, хүртээмжэй байдлаар зохион байгуулах

2018.03.25-ны дотор

3-р Сургууль

8.

Малын сэг зэм устгах ажлыг зохион байгуулах

2018.03.31-ны дотор

2-р багийн дарга, МЭҮТдарга

9.

Өвс худалдан авах ажил болон өвс худалдан авах малчдын саналыг авах

2018.03.25-ны дотор

2-р багийн дарга, МЭҮТ

10.

Хогийн бүнкерүүдийг засварлах

2018.03.25-ны дотор

Илчлэг-Шивээ ОНӨҮГ

Холбоотой линк