Говьсүмбэр 50C

Та Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын албан ёсны вэбсайтад холбогдлоо. Бидэнтэй хамтран ажиллаж байгаад баярлалаа.

Санал асуулга

Та 2018 онд ямар сэдэв, чиглэлээр сургалт авах хүсэлтэй байна вэ?

Нягтлан бодох бүртгэл

Хүнд машин механизмын оператор

Компьютерийн төрөлжсөн сургалт

Гар урлал

Талх, нарийн боов

Үсчин, гоо сайхан

Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэж буй ажлуудын явцын мэдээ


Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 04 дугаар тогтоолоор 2018 оны орон нутгийн хөгжлийн сангийн 173,177,800 төгрөгийн хөрөнгөөр 21 ажил, хөтөлбөр, төсөл арга хэмжээг төлөвлөн хэрэгжилтийг ханган ажиллаж байна.

2018 оны орон нутгийн хөгжлийн сангийн 15 сая төгрөгөөр Ахуйн хог хаягдал тээвэрлэх, төвлөрсөн хогийн цэгийн хогийг цэвэрлэж булах ажлыг Илчлэг-Шивээ ОНӨҮГазартай гэрээ байгуулан ажиллаж байна.

2018 оны орон нутгийн хөгжлийн сангийн 50 сая төгрөгийн хөрөнгөөр Эрүүл мэндийн төвд эхо томографик 4D аппарат худалдан авах барааны нийлүүлэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хороог байгуулж 2018 оны 02 дугаар сарын 28-ний өдөр тендерийг цахимаар зарлан 2018 оны 03 дугаар сарын 09-ний өдөр нээсэн. Тус тендерт 2 компани тендерээ ирүүлсэн боловч шаардлагад нийцсэн тендер шалгараагүй болно.

2018 оны орон нутгийн хөгжлийн сангийн 10 сая төгрөгийг Өвс, тэжээлийн нэгдсэн фондыг нэмэгдүүлэх ажилд зарцуулахаар төсөвлөсөн бөгөөд Сумын Засаг даргын 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн А/22 захирамжаар өвс тэжээлийн нэгдсэн фондыг нэмэгдүүлэх ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажлын хэсгийг томилж иргэн Б.Баяртогтохтой гэрээ байгуулан 714 боодол өвсийг худалдан авсан. Санхүүжилт 4774999 төгрөгийг олгоод байна.

Сумын Засаг даргын 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн А/26 захирамжаар Золбин нохой, муур устгах ажлыг зохион байгуулах комисс томилогдож 2018 оны 03 дугаар сарын 21-нд иргэн Ш.Зоригтбаатартай гэрээ байгуулан ажлыг гүйцэтгүүлж байна. Өнөөдрийн байдлаар нийт 23 нохой устгаад байна. Тус ажилд 500 мянган төгрөг зарцуулахаар төлөвлөөд байна.

2018 оны орон нутгийн хөгжлийн сангийн 20 сая төгрөгийн хөрөнгөөр 3-р сургуулийн цахилгааны монтажыг хэсэгчлэн шинэчлэх ажлыг гүйцэтгэхээр төлөвлөгөөнд тусгасан бөгөөд Сумын Засаг даргын 2018 оны 03-р сарын 14-ны өдрийн А/27 захирамжаар үнэлгээний хороог байгуулсан.

Сумын Засаг даргын 2018.04.04-ны өдрийн А/34 захирамжаар Нийтийн эзэмшлийн гэрэлтүүлгийн урсгал засвар, үйлчилгээ хийх ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах комисс томилогдож “Эрчим” иргэдийн бүлэгтэй гэрээ байгуулахаар шийдвэрлэсэн.

Сумын Засаг даргын 2018.04.04-ны өдрийн А/35 захирамжаар Нийтийн эзэмшлийн ногоон байгууламжуудад бут сөөг тарих, усалгаа, арчилгаа, хамгаалалт хийх, цэцэрлэгт хүрээлэнг цэцэгжүүлэх ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах комисс томилсон.

Сумын Засаг даргын 2018.04.04-ны өдрийн А/36 захирамжаар Нийтийн эзэмшлийн төв талбайн засвар, тохижилт хийх ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажлын хэсэг байгуулагдсан.

Сумын Засаг даргын 2018 оны 04 дүгээр сарын 04-ны өдрийн А/37 захирамжаар Соёлын төвийн дулаан, цэвэр усны шугамыг сольж шинэчлэх ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажлын хэсэг байгуулагдаж 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр хуралдаж “Чандмань” иргэдийн бүлэгтэй гэрээ байгуулахаар шийдвэрлэж 2018 оны 04 сарын 13-ны өдөр гэрээ байгуулсан.

Сумын Засаг даргын 2018 оны 04 дүгээр сарын 04-ны өдрийн А/38 захирамжаар Нийтийн номын сангийн фонд болон орон нутаг судлах танхимыг тохижуулах барааг худалдан авах комисс томилсон.

Сумын Засаг даргын 2018 оны 04 дүгээр сарын 04-ны өдрийн А/39 захирамжаар Сумын төвийн гудамж, талбай, албан байгууллага, айл өрхийг үе шаттайгаар хаягжуулах ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажлын хэсэг байгуулагдсан.

Сумын Засаг даргын 2018 оны 04 дүгээр сарын 04-ны өдрийн А/39 захирамжаар 3 дугаар цэцэрлэгийн гэр цэцэрлэгийг тохижуулах/гэр зөөлөн эдлэл/ барааг шууд худалдан авах комисс томилсон.

Холбоотой линк