Говьсүмбэр 50C

Шивээговь сумын Засаг даргын Тамгын газрын өргөдөл гомдол хүлээж авах ажилтан: Б.Ууганбаяр, 70546204

Санал асуулга

Та 2018 онд ямар сэдэв, чиглэлээр сургалт авах хүсэлтэй байна вэ?

Нягтлан бодох бүртгэл

Хүнд машин механизмын оператор

Компьютерийн төрөлжсөн сургалт

Гар урлал

Талх, нарийн боов

Үсчин, гоо сайхан

Эцэг тогтооход шаардагдах баримт бичгийн жагсаалт


ЭЦЭГ, ЭХ  ТОГТООЛТ

Ямар тохиолдолд эцэг, эх тогтоох вэ?

              Хүүхдээ төрсний бүртгэлд бүртгүүлснээс хойш гэрлэлтээ бүртгүүлсэн эцэг, эх хүүхдээ эцгийн овог, нэрээр бүртгүүлэх бол дараах баримт бичгийг бүрдүүлж, өөрийн биеэр бүртгүүлнэ.

Эцэг тогтоосныг бүртгэхдээ:

  • Эцэг, эхийн өргөдөл
  • Гэрлэлтийн гэрчилгээ
  • Иргэний үнэмлэх
  • Хүүхдийн төрсний гэрчилгээ /төрсний гэрчилгээгээ үрэгдүүлсэн бол Иргэний баримтын архиваас авсан лавлагаа/
  • Хэрэв эцэг, эхийн хэн нэг нь хүндэтгэн үзэх шалтгааны улмаас өөрийн биеэр ирэх боломжгүй бол эцэг /эх/ тогтоолгох тухай өргөдлийг нотариатаар гэрчлүүлсэн байна.

Хүүхдийн эцэг /эх/ болохыг шүүхээс тогтоосон бол эцэг /эх/ нь дараах баримт бичгийн аль тохирохыг бүрдүүлж, бүртгүүлнэ.

  • Эцэг, эхийн иргэний, эсхүл гадаадын иргэн, харьяалалгүй хүн бол паспорт, эсхүл паспортыг орлох баримт бичиг
  • Хүүхдийн төрсний гэрчилгээ /төрсний гэрчилгээгээ үрэгдүүлсэн бол Иргэний баримтын архиваас авсан лавлагаа/
  • Эцэг /эх/ болохыг тогтоосон шүүхийн шийдвэр
  • Эцэг тогтоосны гэрчилгээний үнэ 2500 төгрөг, төрсний гэрчилгээний үнэ 5000 төгрөгийг Шивээговь сумын Төрийн банкны 300200022130 тоот дансанд тушааж баримтаа бүртгэгчид авчирч өгнө.

 

Холбоотой линк