Говьсүмбэр 50C

Шивээговь сумын Засаг даргын Тамгын газрын өргөдөл гомдол хүлээж авах ажилтан: Б.Ууганбаяр, 70546204

Санал асуулга

Та 2018 онд ямар сэдэв, чиглэлээр сургалт авах хүсэлтэй байна вэ?

Нягтлан бодох бүртгэл

Хүнд машин механизмын оператор

Компьютерийн төрөлжсөн сургалт

Гар урлал

Талх, нарийн боов

Үсчин, гоо сайхан

Хүүхэд үрчлэхэд шаардагдах баримт бичгийн жагсаалт


           

ХҮҮХДИЙН ҮРЧЛЭЛТ

Хаана хандах вэ?

              Хүүхэд үрчлэн авахыг хүсэгч дараах баримт бичгийг бүрдүүлж, хүүхдийн оршин суугаа газрын сум, дүүргийн Засаг даргад өөрийн биеэр хандана.

Хэрэв та хүүхэд үрчлэн авсан бол хүүхдийг үрчлэн авсан тухайгаа иргэний гэр бүлийн байдлын бүртгэлд заавал бүртгүүлнэ.

Ямар материал бүрдүүлэх вэ?

  • Өргөдөл
  • Цагдаагийн байгууллагын тодорхойлолт /ял шийтгэл эдэлж байгаагүй тухай/
  • ШШГА-аас иргэн, хуулийн этгээдэд өргүй тухай тодорхойлолт
  • Гэрлэлтийн гэрчилгээ
  • Иргэний үнэмлэх
  • Эрүүл мэндийн хуудас /халдварт, сүрьеэ, сэтгэц гэх мэт/
  • Үрчлэлтийн гэрчилгээ буюу лавлагааны  үнэ 2500 төгрөгийг Шивээговь сумын  Төрийн банкны 300200022130 тоот дансанд тушааж баримтаа бүртгэгчид авчирч өгнө.

Санамж: Дээрх бичиг баримтыг нотариатаар баталгаажуулсан байна.

Ямар тохиолдолд хүүхэд үрчлэн авахыг хориглох вэ?

  • 60-аас дээш настан
  • Эцэг, эх байх эрхээ хязгаарлуулсан, хасуулсан эсвэл хязгаарлуулж байсан буюу хасуулж байсан буруугаас буцаан өгсөн
  • Ашиг хонжоо олох зорилготой
  • Шүүхийн шийдвэрээр иргэний эрх зүйн бүрэн чадамжгүй эсвэл хязгаарлагдмал чадамжтай гэж тооцогдсон
  • Сүрьеэ, сэтгэцийн өвчтэй, согтууруулах ундаа, мансууруулах бодис байнга хэрэглэдэг
  • Эрүүгийн хэрэгт удаа дараа шийтгүүлсэн болох хорих ял эдэлж байгаа хүнд хүүхэд үрчлүүлэхийг хориглоно.

Санамж: Хүүхэд 7 нас хүрсэн бол хүүхдийн өөрийнх нь зөвшөөрлийг авна.

  • Сум, дүүргийн Засан дарга хүүхэд үрчлүүлэх эсэх тухай шийдвэрийг энэ хуулийн 11.4-т заасан дүгнэлтэд үндэслэн 20 хоногийн дотор гаргана.
  • Улсын бүртгэгч эрх бүхий этгээдийн шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 1 өдрийн дотор хүүхэд үрчилсний бүртгэл хөтөлж, төрсний гэрчилгээнд нэмж тэмдэглэнэ.

Холбоотой линк