Говьсүмбэр 50C

Шивээговь сумын Засаг даргын Тамгын газрын өргөдөл гомдол хүлээж авах ажилтан: Б.Ууганбаяр, 70546204

Санал асуулга

Та 2018 онд ямар сэдэв, чиглэлээр сургалт авах хүсэлтэй байна вэ?

Нягтлан бодох бүртгэл

Хүнд машин механизмын оператор

Компьютерийн төрөлжсөн сургалт

Гар урлал

Талх, нарийн боов

Үсчин, гоо сайхан

22 дугаар зөрлөгт иргэдийн чөлөөт цагийг өнгөрүүлэх талбай байгуулах ажлын гэрээ цуцлагдлаа


           Сумын 2018 оны Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр “22 дугаар зөрлөг дээр  иргэд чөлөөт цагаа өнгөрүүлэх талбай байгуулах /сагсны щит/” ажил гүйцэтгэх 2018-ШХА-13 дугаартай гэрээг 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан.  

          Гэрээний хугацаанд гүйцэтгэгч тал гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй бөгөөд гэрээ цуцлах тухай санал тавьсны дагуу 2018 оны 10 сарын 24-ний өдөр ажлын хэсэг сонсох ажиллагаа зохион байгуулж, Монгол улсын Иргэний тухай хуулийн 204 дүгээр зүйлийн 204.4, 225 дугаар зүйлийн 225.1, 227 дугаар зүйлийн 227.1 дэх заалт, Мэргэжлийн хяналтын газрын Улсын ерөнхий байцаагчийн “Өвлийн улиралд цутгамал бетон, төмөр бетоны ажлыг зогсоох тухай” албан даалгавар,  сумын Засаг даргын Тамгын газар “Энхжих формат” ХХК-тай байгуулсан “22 дугаар зөрлөг дээр  иргэд чөлөөт цагаа өнгөрүүлэх талбай байгуулах /сагсны щит/” ажил гүйцэтгэх 2018-ШХА-13 дугаартай гэрээний  8 дугаар зүйлийн 8.1.1, 8.1.2, 9 дүгээр зүйлийн 9.1 дэх заалтыг тус тус үндэслэн  “Энхжих формат” ХХК нь гэрээний үүргээ биелүүлээгүй, гэрээний хугацааг дахин сунгах боломжгүй гэж үзэж “22 дугаар зөрлөг дээр  иргэд чөлөөт цагаа өнгөрүүлэх талбай байгуулах /сагсны щит/” ажил гүйцэтгэх 2018-ШХА-13 дугаартай гэрээг цуцалж, гэрээний үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй болон хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн хоног тутамд 0.5 хуиар алданги ногдуулах тухай мэдэгдлийг хүргүүллээ.

Холбоотой линк