Говьсүмбэр 50C

Шивээговь сумын Засаг даргын Тамгын газрын өргөдөл гомдол хүлээж авах ажилтан: Б.Ууганбаяр, 70546204

Санал асуулга

Та 2018 онд ямар сэдэв, чиглэлээр сургалт авах хүсэлтэй байна вэ?

Нягтлан бодох бүртгэл

Хүнд машин механизмын оператор

Компьютерийн төрөлжсөн сургалт

Гар урлал

Талх, нарийн боов

Үсчин, гоо сайхан

Сумын 30 жилийн ойн баяр наадам зохион байгуулагдлаа


         Шивээговь сум үүсч хөгжсөний 30 жилийн ойн баяр наадмыг 2019 оны 07-р сарын 19, 20-ны өдрүүдэд зохион байгуулж 6-н насны 209 хурдан морь уралдаж, хүчит 96 бөх, сум улсын алдар цолтой 43 сур харваач, 68 шагайн харваачид оролцож, онч мэргэн, хурд хүчээ сорилоо.

         Сурын харвааны эрэгтэй төрөлд “Бурхан халдун” багийн харваач спортын мастер М.Мэндсайхан, эмэгтэй төрөлд Зуун мэргэн холбооны харваач Монгол Улсын Дархан мэргэн Х.Оюунчимэг нар түрүүлсэн.

        Хүчит бөхийн барилдаанд 96 бөх барилдсанаас аймгийн арслан Э.Мөнхбаатар түрүүлж, аймгийн арслан Д.Гончигтавхай үзүүрлэн, аймгийн арслан Б.Үүрцайх, Д.Мөнхдорж нар шөвгөрсөн байна. Мөн шигшээ 32 бөхийн барилдаанд Э.Энхтөр түрүүлж “Сумын заан” цол, Э.Болд-Эрдэнэ үзүүрлэж “Сумын харцага” цол, М.Бүрэнтөгөлдөр, П.Батсайхан нар шөвгөрч “Сумын начин” цол тус тус хүртсэн.

       Хурдан морины уралдааны үеэр унаач хүүхдийн аюулгүй байдлыг хангах ажлыг аймгийн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газартай хамтран хийж гүйцэтгэснээр осол гэмтэл гараагүй болно.

       2019 оны 07 сарын 19-ний өдөр сумын Соёлын төвөөс сумын төрийн албан хаагч, биет бус өвийг суралцан тээгч “Шивээн ганхаа“ хамтлагаас бүрдсэн нийт 87 хүний бүрэлдэхүүнтэй “Их нүүдэл” тоглолтыг үзэгч олонд толилуулж, 2019 оны 07 сарын 20-ны өдөр наадмын шоу арга  хэмжээг зохион байгуулсан.

undefined

undefined

Холбоотой линк