Говьсүмбэр 50C

Шивээговь сумын Засаг даргын Тамгын газрын өргөдөл гомдол хүлээж авах ажилтан: Б.Ууганбаяр, 70546204

Санал асуулга

Та 2018 онд ямар сэдэв, чиглэлээр сургалт авах хүсэлтэй байна вэ?

Нягтлан бодох бүртгэл

Хүнд машин механизмын оператор

Компьютерийн төрөлжсөн сургалт

Гар урлал

Талх, нарийн боов

Үсчин, гоо сайхан

Авто замын зураг төсөв боловсруулах ажлын тендер дахин зарлагдаж байна.


ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ

2019 оны 08 дугаар сарын 12-ны өдөр

Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын Засаг даргын тамгын газар  нь: “Орон нутгийн хөгжлийн сан”-гийн хөрөнгөөр хийгдэх “2019 онд хийгдэх хөрөнгө оруулалтын ажлын зураг төсвийн ажил”-ыг хэрэгжүүлэх зорилгоор зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тул зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна. /Энэхүү зөвлөх үйлчилгээ нь авто замын зураг төсөл боловсруулах ажил юм./

Мэдүүлгээ ирүүлж буй зөвлөх нь уг үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох дараах мэдээллийг ирүүлнэ. Үүнд:

  • Байгууллагын гэрчилгээний наториатоор батлуулсан хуулбар
  • Зураг төсөл боловсруулах тусгай зөвшөөрөл /наториатоор батлуулсан хуулбар, гэрээний хамт /
  • Харилцагч Татварын алба, Нийгмийн даатгал, банк, Шүүх болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны  тодорхойлолтууд
  • Сүүлийн 2 жилийн санхүүгийн тайлан аудитын дүгнэлтийн хамт
  • Сүүлийн 2 жилд хийж гүйцэтгэсэн ижил төрлийн ажлын туршлагын талаарх  мэдээлэл
  • Ажиллах боловсон хүчний чадвар, туршлагын мэдээлэл

Чадварыг нэмэгдүүлж сайжруулах зорилгоор зөвлөхүүд түншлэлийн хэлбэрээр оролцож болно.

Сонирхсон этгээд нэмэлт мэдээллийг 2019 оны 08 дугаар сарын 12-ноос 2019 оны 08 дугаар сарын 19-ний  өдрүүдэд ажлын цагаар  авч болох бөгөөд мэдүүлгээ төрийн худалдан авах ажиллагааны www.tender.gov.mn сайтад өөрийн аж ахуйн нэгжийн нэвтрэх эрхээр орж  2019 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 11 цаг 00 минутаас өмнө  цахим хэлбэрээр ирүүлнэ үү.

 

Говьсүмбэр аймаг, Шивээговь сум,  1-р баг,

Нутгийн удирдлагын ордны 2-р давхар 208 тоот өрөө

Шивээговь сумын Засаг даргын Тамгын газар

Утас: 70546204, 99038561

Холбоотой линк