Говьсүмбэр 50C

Та Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын албан ёсны вэбсайтад холбогдлоо. Бидэнтэй хамтран ажиллаж байгаад баярлалаа.

Санал асуулга

Та манай сайтаас ямар мэдээлэл авах хүсэлтэй байна вэ?

Товч танилцуулга


undefined undefined

ХӨГЖЛИЙН ТҮҮХ

Манай эмнэлэг нь Дорноговь аймгийн ЭХГ-ын даргын 1989 оны 09 сарын 79-р тушаалаар 15 ортой Сүмбэр сумын Хүн эмнэлгийн Бага эмчийн салбарыг эрхлэгчээр нь бага эмч С.Лхагвасүрэнгийн удирдлаган дор үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн.

Дорноговь аймгийн АДХ-ын гүйцэтгэх захиргааны ЭХГ-ын даргын 1990 оны 04 сарын 14-ны өдрийн 46-р тушаалаар 1990 оны 01 сарын 1-нээс тус салбарыг 15 ортой , 18 орон тоотой их эмчийн үйлчилгээтэй эмнэлэг болгон өргөтгөсөн.

2016 онд нийт 17 хүний бүтэц орон тоотой их эмч 5, тусгай мэргэжилтэн 8, туслах ажилтан 4 ажиллаж байна.

АЛСЫН ХАРАА:

УЛСЫН ЖИШИГТ ТЭМҮҮЛСЭН АЙМГИЙН ТҮВШИНД ТЭРГҮҮЛСЭН ИРГЭН БҮРТ ЭЭЛТЭЙ ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ҮЗҮҮЛНЭ.

ЭРХЭМ ЗОРИЛГО:

ҮР ДҮН ЧАНАРЫГ ЭРХЭМЛЭН ҮЙЛЧЛҮҮЛЭГЧЭЭ ДЭЭДЭЛСЭН ҮЛГЭР ЖИШЭЭ БАЙГУУЛЛАГА БАЙНА.

Манай эмнэлгийн давуу тал:

  • Шилэн кабельд холбогдсон.
  • Их эмчийн хангалт 100%  Нарийн мэргэжил эзэмшсэн- 75%
  • Сувилагч -80%  Нарийн мэргэжил эзэмшсэн- 66,7%
  • Эх хүүхдийн эндэгдэл гаргаагүй. Жирэмсний эрт үеийн хяналт-95%
  • Сувилахуйн “COPE” арга хэрэгслийг үйл ажиллагаандаа нэвтрүүлж ажиллаж байна
  • Сэтгэлд нийцсэн 8 үйлчилгээний удирдамжийг хэрэгжүүлж байна.
  • Биохимийн хагас автомат анализатор, УВЧ шарлагын аппарат авахаар  удаа дараа санал оруулснаар санал батлагдсан.
  • Оношлуурын сургалтанд 5 мэргэжилтэн хамрагдаж 16 төрлийн оношлуурыг хийж байна. Үүнд: CRP-108, ASLO-108, хелика бактери- 24, В,С вирус-25, CEA-8, AFT-8, ДОХ, тэмбүү-9
  • Цус, цусан бүтээгдэхүүний аюулгүй, бэлэн байдлыг хангаж ажилладаг.
  • Төвийн болон алсын дуудлагыг хүлээн авч шуурхай арга хэмжээ авч ажилласнаар дуудлагатай холбоотой санал гомдол бүртгэгдээгүй.
  • Үндэсний хөтөлбөрийн хүрээнд байгууллагаас төлөвлөгөө гарган хэрэгжүүлж  ажилладаг.  
  • Санхүүгийн өр авлага, ямар нэгэн зөрчилгүй ажилласан.
  • Эмч эмнэлгийн мэргэжилтнүүд сургалтын багц цагаа бүрэн биелүүлсэн.
  • Эмч эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн алдаагүй ажилласан.
  • Эрүүл мэндийн төвийн эмч эмнэлгийн мэргэжилтнүүдээс Эрүүл мэндийн яамны жуух бичгээр 9, Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтанаар 4 хүн шагнагдсан байна

2016 ОНЫ АМЖИЛТУУД   

  1. Лаборант Ш. Энхтуяа Залуучуудын холбооны “Залуу үеийг халамжилан хүмүүжүүлэгч” Сувилахуйн амьдрал төвийн “Аврахуйн үйлстэн” тэмдгээр;
  2. Эх баригч бага эмч О. Ганпүрэв Залуучуудын холбооны Тэргүүний залуу өргөмжлөлөөр;
  3. Сувилагч Б. Лхагва Иргэдийн төлөөлөгчидийн хурлаас шалгаруулсан Шивээговь сумын “Хүндэт иргэн” өргөмжлөлөөр;
  4. Олон улсын Сувилагч нарын баяраар Ээлжийн сувилагч Б.Лхагва, Ахлах сувилагч Ч.Басбайгал, Дархлаажуулалтын сувилагч Ч.Гэрэлмаа, дүн бүртгэгч Д.Цэндсүрэн, нярав Б.Энхцэцэг, лаборант  нар Эрүүл мэндийн Үйлдэвчний холбооны 90-н жилийн ойн медалиар;
  5. Монголын “Жижиг дунд үйлдвэр эрхлэгчдийн өрсөлдөх чадварыг судлах төв"-ийн харъяа Эрүүл мэндийн үйл ажиллагааны өрсөлдөх чадварыг дэмжин судлах нийгэмлэгээс ‪#‎ТОП‬ ‪#‎стандарт‬ эмнэлгээр шалгарч, Эрүүл мэндийн төвийн их эмч Г.Биндэрьяа ‪#‎ХҮНДЭТ‬ менежерээр;
  6. Говьсүмбэр аймгийн эрүүл мэндийн газрын Сувилахуйн тусламж үйлчилгээний хэлтсээс зохион байгуулсан Ажил мэргэжлийн уралдаанд Ч.Гэрэлмаа, Ч.Энхтуяа, Б.Өлзийт нар Хүрэл медаль, өргөмжлөлөөр тус тус шагнуулсан.

 

 

Холбоотой линк