Говьсүмбэр 50C

Шивээговь сумын Засаг даргын Тамгын газрын өргөдөл гомдол хүлээж авах ажилтан: Б.Ууганбаяр, 70546204

Санал асуулга

Та 2018 онд ямар сэдэв, чиглэлээр сургалт авах хүсэлтэй байна вэ?

Нягтлан бодох бүртгэл

Хүнд машин механизмын оператор

Компьютерийн төрөлжсөн сургалт

Гар урлал

Талх, нарийн боов

Үсчин, гоо сайхан

Малчдад сургалт зохион байгууллаа.


Сумын малчин буюу мал бүхий иргэдийн хуулийн мэдлэгийг дээшлүүлэх багц сургалтыг 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр зохион байгуулж шинээр батлагдсан болон шинэчлэн өөрчлөгдсөн 6 нэр төрлийн хуулийн сургалт, мэдээллийг 84 иргэнд хүргэж, 13 нэр төрлийн 1000 гаруй гарын авлага сургалтын материалыг тарааж ажиллалаа.

Сургалтын үеэр сумын Засаг даргын 2019 онд хийсэн ажлын тайлан, 2 дугаар багийн Засаг даргын ажлын тайлан болон өвөлжөө хаваржааны газар эзэмшлийн талаарх мэдээллийг иргэдэд хүргэж, Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх тухай хууль, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулиудын танилцуулгыг хийлээ.

Мөн иргэдэд сумын Орон нутгийн хөгжлийн сангийн 2019 оны ажлын гүйцэтгэл, 2020 онд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг танилцуулж, Орон нутгийн хөгжлийн сангийн 2021 оны ажлын саналыг санал асуулгын хуудсаар дамжуулан авч ажиллалаа.

undefinedundefined

Холбоотой линк