Говьсүмбэр 50C

Шивээговь сумын Засаг даргын Тамгын газрын өргөдөл гомдол хүлээж авах ажилтан: Б.Ууганбаяр, 70546204

Санал асуулга

Та 2018 онд ямар сэдэв, чиглэлээр сургалт авах хүсэлтэй байна вэ?

Нягтлан бодох бүртгэл

Хүнд машин механизмын оператор

Компьютерийн төрөлжсөн сургалт

Гар урлал

Талх, нарийн боов

Үсчин, гоо сайхан

ОВОГ, ЭЦЭГ /ЭХ/-ИЙН НЭР, ӨӨРИЙН НЭР ӨӨРЧИЛСНИЙ БҮРТГЭЛ


ОВОГ, ЭЦЭГ /ЭХ/-ИЙН НЭР, ӨӨРИЙН НЭР ӨӨРЧИЛСНИЙ БҮРТГЭЛ

Ямар тохиолдолд иргэний овог, эцгийн нэр, нэрийг өөрчилж болох вэ?

  • Эцэг /эх/-ийн үе уламжлагдсан ирсэн овгийг буруу тогтоож иргэний улсын бүртгэлд бүртгүүлсэн бол
  • Гадаад улсын иргэн, харьяалалгүй хүнтэй гэрлэсэн Монгол улсын иргэн нөхөр /эхнэр/-ийн овгоор бүртгүүлэх бол
  • Эцгийн овог, нэрээр овоглож байсан иргэн эхийн овог, нэрээр овоглох, эхийн овог, нэрээр овоглож байсан иргэн эцгийн овог, нэрээр овоглох бол
  • Иргэний улсын бүртгэлийн мэдээллийн цахим сан дахь иргэний овог, эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр нь иргэний баримт бичиг дэхь овог, эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэрээс зөрүүтэй.

Овог, эцэг /эх/-ийн нэр, нэр өөрчилсний  лавлагааны  үнэ 2500 төгрөгийг  Шивээговь сумын Төрийн банкны 300200022130 тоот дансанд тушааж баримтаа бүртгэгчид авчирч өгнө.

Жич: Насанд хүрсэн иргэн овог, эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр өөрчилсний бүртгэл хийлгэсэн бол иргэний үнэмлэхний үнэ 18300 төгрөгийг нэмж тушаана.

 

  • Урьд нь овог, эцгийн нэр, нэрээ 1 удаа сольсон бол, мөн сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, хоригдол, хорих ял эдэлж байсан бол овог нэр өөрчлөхийг хориглоно.

Холбоотой линк