Говьсүмбэр 50C

Шивээговь сумын Засаг даргын Тамгын газрын өргөдөл гомдол хүлээж авах ажилтан: Б.Ууганбаяр, 70546204

Санал асуулга

Та 2018 онд ямар сэдэв, чиглэлээр сургалт авах хүсэлтэй байна вэ?

Нягтлан бодох бүртгэл

Хүнд машин механизмын оператор

Компьютерийн төрөлжсөн сургалт

Гар урлал

Талх, нарийн боов

Үсчин, гоо сайхан

ИРГЭНИЙ ҮНЭМЛЭХ ОЛГОЛТ, СУНГАЛТ


ИРГЭНИЙ ҮНЭМЛЭХ

  • ИРГЭНИЙ ҮНЭМЛЭХИЙГ 16 НАС ХҮРСЭН ИРГЭН АНХ УДАА
  • 25, 45 НАС ХҮРСЭН ИРГЭНД СОЛЬЖ ОЛГОНО.

Иргэний үнэмлэх ямар ач холбогдолтой баримт бичиг вэ?

  • Монгол улсын иргэний үнэмлэх нь тус улсын иргэн мөн болохыг батлан гэрчлэх баримт мөн” гэж Иргэний бүртгэлийн тухай хуульд заасан нь түүний ач холбогдлыг тодорхойлж байна.

Иргэдийн анхааралд!

Иргэний үнэмлэхийг ямар нэг хэлбэрээр гэмтээх, бусдад барьцаалж өгөх, бусдын үнэмлэхийг барьцаалж авах болон ашиглахыг хуулиар хориглоно.

Иргэний үнэмлэх шинээр авах

Монгол улсын иргэн та 16 нас хүрмэгц 30 хоногийн дотор иргэний үнэмлэх авах тухай хүсэлтээ сумын Улсын бүртгэгчид гаргана.

Ямар материал бүрдүүлэх вэ?

  • Төрсний гэрчилгээний хуулбар
  • Эцэг, эхийн иргэний үнэмлэхний хуулбар
  • Иргэний үнэмлэх хүссэн тухай өргөдөл
  • Иргэний үнэмлэхний үнэ 15000 төгрөгийг Шивээговь сумын Төрийн банкны 300200022130 тоот дансанд, тэмдэгтийн хураамж 3300 төгрөгийг 300300123138 тоот дансанд, нийт 18300 төгрөгийг тушааж баримтаа улсын бүртгэгчид авчирч өгнө.

ТА нийслэл, дүүрэгт 24 цагийн дотор, аймаг, суманд 72 цагийн дотор Улсын бүртгэгчид мэдэгдэж, тэмдэглүүлэн, 45 хоног хүлээх бөгөөд энэ хугацаанд олдоогүй бол иргэний үнэмлэх дахин авдаг журамтай.

Иргэний үнэмлэх дахин авахад ямар материал бүрдүүлэх вэ?

  • Иргэний үнэмлэх дахин авах тухай анкет
  • Иргэний үнэмлэхний үнэ 15000 төгрөгийг Шивээговь сумын Төрийн банкны 300200022130 тоот дансанд, тэмдэгтийн хураамж 3300 төгрөгийг 300300123138 тоот дансанд, нийт 18300 төгрөгийг тушааж баримтаа улсын бүртгэгчид авчирч өгнө.

Иргэний үнэмлэхээ солиход ямар материал бүрдүүлэх вэ?

  • Солих гэж буй иргэний үнэмлэх
  • Төрсний гэрчилгээ
  • Гэрлэлтийн баталгаа
  • Иргэний үнэмлэхний үнэ 15000 төгрөгийг Шивээговь сумын Төрийн банкны 300200022130 тоот дансанд, тэмдэгтийн хураамж 3300 төгрөгийг 300300123138 тоот дансанд, нийт 18300 төгрөгийг тушааж баримтаа улсын бүртгэгчид авчирч өгнө.

Ямар тохиолдолд иргэний үнэмлэхийг заавал солих вэ?

          Овог, эцгийн нэр, нэрээ солиулсан, нас тогтоолгосон ба төрсөн буюу үрчлэн авсан эцэг, эхийн нэрээр овоглосон иргэд иргэний  үнэмлэхийг заавал солиулж авна.

Энэ тохиолдолд:

  • Овог, эцгийн нэр, нэр сольсон гэрчилгээ буюу лавлагаа
  • Солих гэж буй иргэний үнэмлэх
  • Төрсний гэрчилгээ
  • Иргэний үнэмлэхний үнэ 15000 төгрөгийг Шивээговь сумын Төрийн банкны 300200022130 тоот дансанд, тэмдэгтийн хураамж 3300 төгрөгийг 300300123138 тоот дансанд, нийт 18300 төгрөгийг тушааж баримтаа улсын бүртгэгчид авчирч өгнө.

ТАНД ИРГЭНИЙ ҮНЭМЛЭХ БАЙГАА БОЛ

  • ЭРҮҮЛ МЭНД, НИЙГМИЙН ДААТГАЛД ХАМРАГДАХ
  • СОНГОХ, СОНГОГДОХ ЭРХЭЭ ЭДЛЭХ
  • ТЭТГЭВЭР, ТЭТГЭМЖ АВАХ
  • ӨМЧ ЭЗЭМШИХ
  • БАНКНЫ ЗЭЭЛ АВАХ, ХАДГАЛАМЖ ЭЗЭМШИХ
  • ГАДААД ПАСПОРТ АВАХ ЗЭРЭГ НИЙГЭМ, ЭДИЙН ЗАСГИЙН ҮЙЛЧИЛГЭЭНД ХАМРАГДАХ БОЛОМЖТОЙ.

Хэрвээ та иргэний үнэмлэхээ алдаж, үрэгдүүлбэл ямар хариуцлага хүлээх вэ?

           Монгол улсын “Зөрчлийн тухай хууль”-ийн 15.24.1. Тогтоосон хугацаанд иргэний улсын  бүртгэлд бүртгүүлээгүй бол хүнийг гучин  нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

(1 нэгж=1000 төгрөг)

 

Холбоотой линк