Говьсүмбэр 50C

Шивээговь сумын Засаг даргын Тамгын газрын өргөдөл гомдол хүлээж авах ажилтан: Б.Ууганбаяр, 70546204

Санал асуулга

Та 2018 онд ямар сэдэв, чиглэлээр сургалт авах хүсэлтэй байна вэ?

Нягтлан бодох бүртгэл

Хүнд машин механизмын оператор

Компьютерийн төрөлжсөн сургалт

Гар урлал

Талх, нарийн боов

Үсчин, гоо сайхан

Шивээговь сумыг босоо тэнхлэгийн автозамтай холбох авто замын зураг төсөл боловсруулах ажлын зарлал


ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЗАРЛАЛ

2020 оны 02 дугаар сарын 20-ны өдөр

Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын Засаг даргын Тамгын газар  нь: 2020 онд “Орон нутгийн хөгжлийн сан”-гийн хөрөнгөөр хийгдэх зураг төсвийн ажлыг хэрэгжүүлэх зорилгоор зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тул зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна. /Энэхүү зөвлөх үйлчилгээ нь Шивээговь сумыг босоо тэнхлэгийн автозамтай холбох авто замын зураг төсөл боловсруулах ажил юм/

Мэдүүлгээ ирүүлж буй зөвлөх нь уг үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох дараах мэдээллийг ирүүлнэ. Үүнд:

  • Байгууллагын гэрчилгээний наториатоор батлуулсан хуулбар
  • Зураг төсөл боловсруулах тусгай зөвшөөрөл /наториатоор батлуулсан хуулбар, гэрээний хамт/
  • Харилцагч Татварын алба, Нийгмийн даатгал, банк, Шүүх болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны  тодорхойлолтууд
  • Сүүлийн 2 жилийн санхүүгийн тайлан аудитын дүгнэлтийн хамт
  • Сүүлийн 2 жилд хийж гүйцэтгэсэн ижил төрлийн ажлын туршлагын талаарх  мэдээлэл /Гэрээ, акт, тодорхойлолт/
  • Ажиллах боловсон хүчний чадвар, туршлагын мэдээлэл

Чадварыг нэмэгдүүлж сайжруулах зорилгоор зөвлөхүүд түншлэлийн хэлбэрээр оролцож болно.

Сонирхсон этгээд нэмэлт мэдээллийг 2020 оны 02 дугаар сарын 20-ноос 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдрүүдэд ажлын цагаар  авч болох бөгөөд мэдүүлгээ төрийн худалдан авах ажиллагааны www.tender.gov.mn сайтад өөрийн аж ахуйн нэгжийн нэвтрэх эрхээр орж  2020 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 15 цаг 00 минутаас өмнө  цахим хэлбэрээр ирүүлнэ үү.

 

Говьсүмбэр аймаг, Шивээговь сум,  1-р баг,

Нутгийн удирдлагын ордны 2-р давхар 208 тоот өрөө

Шивээговь сумын Засаг даргын Тамгын газар

Утас: 70546204, 99038561

 

Холбоотой линк