Говьсүмбэр 50C

Та Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын албан ёсны вэбсайтад холбогдлоо. Бидэнтэй хамтран ажиллаж байгаад баярлалаа.

Санал асуулга

Та 2018 онд ямар сэдэв, чиглэлээр сургалт авах хүсэлтэй байна вэ?

Нягтлан бодох бүртгэл

Хүнд машин механизмын оператор

Компьютерийн төрөлжсөн сургалт

Гар урлал

Талх, нарийн боов

Үсчин, гоо сайхан

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дунд "ИДЭВХТЭЙ ХӨДӨЛГӨӨН-ЭРҮҮЛ МЭНД" сургалт зохион байгууллаа.


Сумын “Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих” дэд хөтөлбөрийн хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нас, биеийн онцлогт тохирсон идэвхтэй хөдөлгөөнөөр хичээллэхэд дэмжлэг үзүүлэх, дасгал хөдөлгөөнөөр хичээллэгсдийн тоог нэмэгдүүлэх, цэвэр агаарт тэдний чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дасгал хөдөлгөөний сургалтыг  зохион байгууллаа.

Сургалтыг Сумын Эрүүл мэндийн төв, Нийгмийн халамж үйлчилгээний хэлтсийн сум хариуцсан мэргэжилтэнтэй хамтран 2016 оны 09 сарын 16-ны 11:00 цагт Хаялга нуурын эрэг дээр зохион байгуулж, сумын хөгжлийн бэрхшээлтэй 20 гаруй иргэд хамрагдан сургалтын үеэр зохион байгуулагдсан элсний сумо, 64 буудалт даам, элсний олс таталт тэмцээнд авхаалж, самбаагаа уралдуулан идэвхтэй оролцлоо.

                             undefinedundefined

Сургалтын үеэр Эрүүл мэндийн төвийн зүгээс эрүүл мэндийн үзлэг хийж, витаминжуулсан.

                  undefined

Холбоотой линк