Бэлгэдэл

undefined

Шивээговь сумын бэлгэдлийг сумын ИТХ-ын тэргүүлэгчдийн 2008 оны 17 тоот тогтоолоор батлав. Уг бэлгэдэл нь ард олны хүсэл эрмэлзэл чин сүжгийг түүхэн дурсгал, уул ус, газар шороо, орон нутгийн хөгжил дэвшилээр илэрхийлнэ. Ерөнхий хэлбэр нь дугуй байгаа нь эх дэлхий газар нутгийг төлөөлнө. 

Оройд байх гал нь боржигон нутаг нь мэргэдийнхээ таван ухаанд тулгуурлан хөгжиж байсныг гэрчлэх агаад өнөөгийн хувьд гал эрдэнийг тэтгэгч их уурхай байгааг илтгэнэ. Дунд нь арслан байгаа нь нутгийн олны шүтээн Чойрын богд уулын лус шар арслан ард олондоо ивээлээ хүртээж буйгаар дүрсэлжээ. 

Холбоо хөх уулыг хөх өнгөөр дагнасан нь Оцол уулын сүр хүчийг илэрхийлнэ. Арслангийн хөл болон  “Шивээговь” гэсэн бичээс нь төмөр зам хийгээд амьдралын алтан шар замыг бэлгэднэ. Дэлхий газар шороог бэлгэдэгч ногоон өнгө нь их хөгжлийн бэлгэдэл болой.

 

Холбоос

Эрхэм зорилго

Хүний хөгжилд суурилсан эдийн засаг, нийгмийн хөгжлийн бодлого, төлөвлөлтийг боловсруулан хэрэгжүүлж, олон улсын чанарт нийцсэн төрийн үйлчилгээг иргэдэд мэргэжлийн түвшинд, ил тод, шуурхай, хүртээмжтэй хүргэж, тасралтгүй хөгжсөн байгууллага байх.

Статистик мэдээлэл

Нутаг дэвсгэрийн хэмжээ
85755 га
Нийт хүн ам
3,713
Нийт өрх
1069
Малын тоо
52,429
Дотоодын нийт бүтээгдэхүүн
114,116.4
Нэг хүнд ноогдох ДНБ
6,311.4