Сумын "Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих" дэд хөтөлбөрийн хүрээнд Олон улсын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Баярын арга хэмжээг 2017 оны 12 сарын 04-ний өдөр сумандаа зохион байгууллаа.
Арга хэмжээний үеэр сумын удирдлагын зүгээс 2 иргэнийг шагнаж урамшуулан караоке дууны тэмцээнийг зохион байгууллаа.
Сумын "Шивээговийн залуус" фэйсбүүк группын залуусын төлөөлөл хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүндэтгэл үзүүлж, азтанг шалгарууллаа.