2015 – 2016 оны хичээлийн жилд Бага боловсролын эх хэл, байгалийн ухаан--математикийн сургалтын чанар, үр дүнг сайжруулах зорилгоор Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциацийн хөнгөлөлттэйгээр Боловсрол, Соёл, Шинжлэх Ухааны Яам-наас хэрэгжүүлж буй “Боловсролын чанарын шинэчлэл” төслийн “СУРГУУЛИЙН ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР” – ийн шалгаруулалтанд манай сумын 3-р сургуулийн “ХӨГЖМИЙН БОЛОВСРОЛ” төсөл шалгарсан. Уг төсөл нь Дэлхийн банкны 3 мянган долларын хөрөнгө оруулалтаар хэрэгжиж байгаа бөгөөд тус төслийн хүрээнд үлээвэр даралтат хөгжим 36, бишгүүр хөгжим 50, гитар 8 ширхэгийг тус тус авч сургалтын үйл ажиллагаандаа ашиглаж байна.
“Хөгжмийн боловсрол” төслийн хүрээнд I – II ангийн сурагчид үлээвэр даралтат хөгжим, III – IV ангийн сурагчид бишгүүр хөгжим, V ангийн сурагчид гитар хөгжмөөр хөгжимдөн сурч төслийн тайлангаа аймаг, орон нутгийн хэмжээнд 2016 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Сургуулийн урлаг зааланд тавилаа. Уг арга хэмжээгээр 1-5 дугаар ангийн 320 сурагчид үлээвэр даралтад хөгжим, бишгүүр хөгжим, гитар хөгжмөөр тоглож, авьяас чадвараа сум орон нутгийн удирдлагууд болон эцэг эхчүүдэдээ танилцууллаа.