Сумын “Хүүхэд залуучуудын хөгжлийг дэмжих” дэд хөтөлбөрийн хүрээнд сумын Ерөнхий боловсролын сургуультай хамтран өсвөр насны хүүхдүүдийн дунд “Хорт зуршлаас урьдчилан сэргийлье” үйл ажиллагааг зохион байгууллаа. Удирдамжийн дагуу 4-6 дугаар ангийн сурагчдын дунд гар зургийн уралдаан, 7-9 дүгээр ангиудын дунд Ханын сонин бүтээх уралдаан, 10-12 дугаар ангийн сурагчдын дунд эссэ бичлэгийн уралдааныг тус тус зарлаж, шалгаруулсан.
Гар зургийн уралдаанд:
- 1-р байрыг сурагч Г.Азжаргал
- 2-р байрыг сурагч Э.Сувд
Ханын сонин бүтээх уралдаанд:
- 1-р байрыг М.Шинэбаяр багштай 9б анги
- 2-р байрыг Э.Долгормаа багштай 7а анги
Эссе бичлэгийн уралдаанд:
- 1-р байрыг сурагч Э.Одхүү
- 2-р байрыг сурагч С.Дуламсүрэн
Удирдамжийн хүрээнд сумын Цагдаагийн хэсэг, Ерөнхий боловсролын сургуулийн Эрүүл мэндийн багш Б.Оюун-Эрдэнэтэй хамтран 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 13:00 цагт “Хорт зуршлаас татгалзъя” сургалтыг 5-12 дугаар ангийн 300 сурагчдад зохион байгуулсан.