Сумын Засаг даргын 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн А/16 дугаар захирамжаар томилсон ажлын хэсэг "Талст газар" ХХК-ийг сонгон шалгаруулж, 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдөр “Цахилгааны эх үүсвэрт холбогдоогүй иргэдийн өмчилсөн газарт байр зүйн зураг үйлдэх” ажил гүйцэтгэх №2020-ЗҮ/ШХА-01 дугаартай 2998655 төгрөгийн гэрээг байгуулсан. Гэрээг 2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр дүгнэж, зургийг хүлээн авсан.
Гэрээний дагуу сумын урд болон баруун талд 100га газарт байр зүйн зураг үйлдэж, хүлээлгэн өгсөн.