Аймгийн Засаг даргын нэрэмжит “Сургалтын тэтгэлэг” зарлагдаж байна.
Хугацаа 2016 оны 08 дугаар сарын 10 хүртэл.
Иргэд дараах баримт бичгийг бүрдүүлэн сургалтын тэтгэлэгт материалаа өгнө үү. Үүнд:
- Анкет, өргөдөл – цээж зураг – 2 ш /3*4/
- Коллеж, их, дээд сургуулийн батламж, сурч буй тодорхойлолт
- Сургууль, анги удирдсан багш ба нийгмийн ажилтны тодорхойлолт /холбогдох удирдлагын тамга, гарын үсэгтэй албан бичиг байх/
- Тэтгэлэг хүсэгчийн гаргасан сурлага, урлаг, спорт, олимпиад, уралдаанд оролцсон амжилт, байдлыг гэрчлэх материалын хуулбар /зөвхөн сүүлийн 2 хичээлийн жилд гаргасан амжилтыг тооцно. Нотариатаар баталгаажуулах шаардлагагүй/
- Ам бүлийн тодорхойлолт /Багийн Засаг даргын тамга тэмдэг, гарын үсгээр баталгаажсан байх, эцэг, эх болон өөрийн иргэний үнэмлэхний хуулбар/
- Өрхийн орлогын тодорхойлолт. Тухайн өрхийн орлогыг тодорхойлох доорх баримт бичгийг хавсаргана. Үүнд :
- Ажил эрхэлдэг бол ажлын газрын тамга тэмдэгтэй цалингийн тодорхойлолт
- Тэтгэвэр, халамж авагч бол тэтгэвэр, халамжийн дэвтрийн хуулбар
- Эрхэлсэн ажилгүй бол харьяа багийн Засаг даргын тодорхойлолт
- Малчин өрх бол мал тооллогын А данс
- Ахлах ангийн 11, 12 дугаар ангийн дүнгийн жагсаалт, 2 ба түүнээс дээш курсын оюутнууд сургалтын албаны дүнгийн тодорхойлолт, сурлагын дэвтрийн хуулбар
- Сургалтын төлбөрийн нэхэмжлэл / сургуулийн албан ёсны тамга тэмдэгтэй, хуулбарлахгүй/
- Эссе : Сэдэв: “Тэтгэлэг хөтөлбөрт өрсөлдөх миний давуу тал ба ирээдүй” /400-500 үгтэй/
- Бүрдүүлсэн материалаа дээрх дарааллын дагуу үдэж дугтуйлаад 2016 оны 08 дугаар сарын 10 ны 17.00 цагаас өмнө аймгийн Засаг даргын тамгын газар, аймгийн Засаг даргын нэрэмжит “Сургалтын тэтгэлэг”-т гэж хаяглан ирүүлнэ үү.
Дугтуйн гадна хаяг, харилцах утасны дугаараа тодорхой бичнэ үү.
Материалыг аймгийн Засаг даргын тамгын газрын 4 давхарт 402 тоот өрөөнд хүлээн авна.
АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР