Ахмадын хийн болон аэробек дасгал хөдөлгөөний сургалтанд урьж байна

АХМАДЫН ХИЙН БОЛОН АЭРОБЕК ДАСГАЛ ХӨДӨЛГӨӨНИЙ СУРГАЛТЫН УДИРДАМЖ

2016.08.17

СУРГАЛТЫН ЗОРИЛГО:

Ахмад настнуудыг иог, хийн дасгалаар хичээллүүлэх замаар нас, биеийн онцлогт тохирсон идэвхитэй хөдөлгөөнөөр хичээллэхэд дэмжлэг үзүүлэх, дасгал хөдөлгөөнөөр хичээллэх ахмад настны тоог нэмэгдүүлэх.

НЭГ. ЕРӨНХИЙ ЗҮЙЛ

  1. 1. СУРГАЛТЫН ТӨРӨЛ
  1. Ахмадын хийн дасгал
  2. Ахмадын аэробек дасгал

                        1.2. СУРГАЛТЫН ТОВ

Сургалт 2016 оны 08 сарын 22, 23-ны өдрийн 08:00 цагт сумын 3-р сургуулийн спорт зааланд явагдана.

  1. 3. ХАМТРАН АЖИЛЛАГЧ БАЙГУУЛЛАГУУД:
  1. Сумын Эрүүл мэндийн төв
  2. Говьсүмбэр аймгийн Төмөр замын Ахмадын хороо

 

ХОЁР. СУРГАЛТЫН БҮРТГЭЛ

Сургалтанд хамрагдахыг хүсэгчдийг 2016 оны 08 сарын 21-нийг дуустал Эрүүл мэндийн төвийн Нийгэм эрүүл мэндийн мэргэжилтэн 95662424 дугаарын утсаар бүртгэнэ.

 

 

Жич: Сургалтанд ирэхдээ дасгал хөдөлгөөн хийхэд тохиромжтой хувцастай ирнэ үү.

 

                                                      ШИВЭЭГОВЬ СУМЫН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

Холбоос

Эрхэм зорилго

Хүний хөгжилд суурилсан эдийн засаг, нийгмийн хөгжлийн бодлого, төлөвлөлтийг боловсруулан хэрэгжүүлж, олон улсын чанарт нийцсэн төрийн үйлчилгээг иргэдэд мэргэжлийн түвшинд, ил тод, шуурхай, хүртээмжтэй хүргэж, тасралтгүй хөгжсөн байгууллага байх.

Статистик мэдээлэл

Нутаг дэвсгэрийн хэмжээ
85755 га
Нийт хүн ам
3,713
Нийт өрх
1069
Малын тоо
52,429
Дотоодын нийт бүтээгдэхүүн
114,116.4
Нэг хүнд ноогдох ДНБ
6,311.4