2016-2017 оны хичээлийн жилд Шивээговь сумын 3-р цэцэрлэгт элсэн суралцах хүүхдийн бүртгэлийг 2016 оны 08 сарын 24-нд зохион байгуулах гэж байна. Үүнд: 2014 оны 01 - 09 дүгээр сард төрсөн 2 настай хүүхдийн бүртгэлийг өглөө 08:00 цагаас, 3-5 настай хүүхдийн бүртгэлийг өдөр 12:00 цагаас эхлэн тус тус бүртгэнэ.
Бүртгэлд ирэхдээ дараах зүйлийг бүрдүүлж ирнэ үү. Үүнд:
1. Хүүхдийн төрсний гэрчилгээ /хуулбарын хамт/
2. Эрүүл мэндийн дэвтэр
3. Эцэг эхийн иргэний үнэмлэх /хуулбарын хамт/
4. Шинээр элсэж буй хүүхдүүд 2% зураг, хуучин бүртгэлтэй хүүхдүүд 1% зураг
Жич: Хамран сургах тойргийн, орон нутгийн харъяат иргэдийн хүүхдүүдийг бүртгэнэ.
3-р цэцэрлэгийн захиргаа