Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн спортын тэмцээн

Тэмцээний зорилго

         Сумын “Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих” дэд хөтөлбөрийн хүрээнд идэвхтэй дасгал хөдөлгөөнийг дэмжих, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэхэд чиглэгдэнэ.

Нэг. Ерөнхий зүйл

1.1.Спортын төрөл, бүрэлдэхүүн

A. Ахмад настнуудын тэмцээн:

  1. Гар бөмбөг /эрэгтэй, эмэгтэй холимог баг/
  2. Ширээний теннис
  3. 64 буудалт даам
  4. 100 метр гүйлт

Б. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэмцээн:

  1. 64 буудалт даам
  2. Хөгжөөнт тэмцээн

1.2.Тэмцээний тов

Тэмцээн 2016 оны 09 сарын 04-ний өдөр 1100 цагаас 3-р сургуулийн спорт зааланд явагдана.

  1. Ахмад настнуудын тэмцээн 09 сарын 04-ний өдрийн 1100 цагт,
  2. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэмцээн 09 дүгээр сарын 04-ний өдрийн 1300 цагт эхэлнэ.

1.3.Техникийн зөвлөгөөн

         Техникийн зөвлөгөөн нь 2016 оны 09 дугаар сарын 03-ны өдрийн 1200 цагт ЗДТГ-ын урлаг зааланд эхэлнэ. Тус техникийн зөвлөгөөнд тэмцээнд оролцохыг хүсэгч ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон багууд оролцоно.

1.4.Тэмцээний нээлт, хаалтын үйл ажиллагаа

         Тэмцээний нээлт 09-р сарын 04-ны өдөр 1200 цагт 3-р сургуулийн спорт зааланд хийх тул үйл ажиллагаанд баг тамирчид бүрэн бүрэлдэхүүнээр оролцоно.

Хоёр. Шагнал

         Тэмцээний төрөл тус бүрд нэг, хоёр, гуравдугаар байр эзлүүлж байр эзэлсэн баг, тамирчинд мөнгөн шагнал олгоно.

 

Засаг Даргын Тамгын газар

Холбоос

Эрхэм зорилго

Хүний хөгжилд суурилсан эдийн засаг, нийгмийн хөгжлийн бодлого, төлөвлөлтийг боловсруулан хэрэгжүүлж, олон улсын чанарт нийцсэн төрийн үйлчилгээг иргэдэд мэргэжлийн түвшинд, ил тод, шуурхай, хүртээмжтэй хүргэж, тасралтгүй хөгжсөн байгууллага байх.

Статистик мэдээлэл

Нутаг дэвсгэрийн хэмжээ
85755 га
Нийт хүн ам
3,713
Нийт өрх
1069
Малын тоо
52,429
Дотоодын нийт бүтээгдэхүүн
114,116.4
Нэг хүнд ноогдох ДНБ
6,311.4