Удирдах ажилтнуудын шуурхай хурал

Сумын Удирдах ажилтнуудын шуурхай хурал 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр зохион байгуулагдлаа. Шуурхай хурлыг сумын Засаг дарга П.Ганчимэг удирдан явуулж, сумын албан байгууллагуудад өнгөрсөн 14 хоногт хийж хэрэгжүүлсэн цаг үеийн ажилтай танилцаж, цаашид хэрэгжүүлэх ажлын талаар байгууллагын удирдлагуудад үүрэг даалгавар өгч ажиллалаа.

Тодруулбал:

  • Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд орон нутагт ажиллаж, амьдарч буй шилжин ирээгүй албан хаагчид, иргэдийн шилжилт хөдөлгөөнийг 4 дүгээр сарын 18-аас өмнө хийлгүүлэх
  • Малын хөлийн татварын орлогыг орон нутагт төвлөрүүлэх ажлыг эрчимжүүлэх,
  • Байгууллагууд хаврын мод тарилтын ажилд бэлтгэх
  • Цаг агаарын сэрэмжлүүлэг мэдээг иргэд, малчидад тогтмол хүргэж ажиллах
  • Цахим гэмт хэргээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг зохион байгуулах зэрэг үүрэг даалгаварыг үүрэг болголоо

Холбоос

Эрхэм зорилго

Хүний хөгжилд суурилсан эдийн засаг, нийгмийн хөгжлийн бодлого, төлөвлөлтийг боловсруулан хэрэгжүүлж, олон улсын чанарт нийцсэн төрийн үйлчилгээг иргэдэд мэргэжлийн түвшинд, ил тод, шуурхай, хүртээмжтэй хүргэж, тасралтгүй хөгжсөн байгууллага байх.

Статистик мэдээлэл

Нутаг дэвсгэрийн хэмжээ
85755 га
Нийт хүн ам
3,713
Нийт өрх
1069
Малын тоо
52,429
Дотоодын нийт бүтээгдэхүүн
114,116.4
Нэг хүнд ноогдох ДНБ
6,311.4