2023 оны 03 дугаар сарын 29-ний өдөр зохион байгуулсан сумын засаг даргатай гэрээ байгуулж, 2023 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөг баталлаа. 2023 он нь “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг орон нутагт хэрэгжүүлэх, хүн амаа 10-аас дээш хувиар өсгөх, эдийн засгийн хүчин чадлаа нэмэгдүүлж, орон нутгийн орлогоо бие даан бүрдүүлэн хөгжих боломжийг бий болгох зорилтыг шинээр дэвшүүлж байгаагаараа давуу талтай” юм.
Мөн энэхүү зорилтыг хэрэгжүүлэхээр аймаг, сумдын төвийн суурьшлын бүсийг өргөтгөх, хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг шинэчлэх, хоггүй цэвэр цэмцгэр аймаг болох, байгууллага бүр орчин тойрны өнгө үзэмжээ сайжруулах, ногоон байгууламж, гэрэлтүүлэг, камержуулалтыг нэмэгдүүлэх, нийслэлээс орон нутагт иргэдийг шилжин ирэх боломжийг бүрдүүлж ажлын байраар хангах, орон сууцны хүрэлцээ хангамжийг нэмэгдүүлэн амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлэх, төрийн үйлчилгээг цахимжуулж үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах, хурдан шуурхай чанартай хүргэхэд анхаарч ажиллахыг аймгийн засаг даргаас үүрэг болголоо.