Чойр хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд тодотгох ажлын даалгавар боловсруулах ажлын хэсгийн гишүүд Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын удирдлагуудтай уулзалт боллоо. Уулзалтад Барилга, Хот Байгуулалтын Яам, Төрийн Орон Сууцны Корпораци, Говьсүмбэр аймгийн Засаг даргын Тамгын газар болон ерөнхий архитектор, Говьсүмбэр аймгийн Газрын харилцаа , барилга, хот байгуулалтын газар оролцлоо.
Уулзалтаар Хот байгуулалтын баримт бичиг, түүнийг боловсруулах талаар болон Газар зохион байгуулалт, хот төлөвлөлийн цахим системийн талаар танилцуулж, инженерийн дэд бүтэц, хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд анхаарах асуудлууд зэрэг асуудлаар хэлэлцэж санал солилцлоо.