ГУРАВДУГААР СУРГУУЛЬ

ЭЕШ-ын 4 дүгээр улирлын сорилгыг математик, монгол хэл, англи хэл, нийгмийн ухааны хичээлүүдээр зохион байгуулж 3 дугаар улирлын сорилгын дүнтэй харьцуулбал:

2015-2016 оны хичээлийн жилд “Авьяас” “ Ном” хөтөлбөрүүд үргэлжлэн явагдаж 2016 оны 04 сарын 30-нд “Номын гэгээ” нэрийн дор нэгдсэн тайлангаа тавьлаа. “Авьяас” хөтөлбөрийн хүрээнд “Хөгжмийн боловсрол” төслийн үйл ажиллагааг олон нийтэд сурталчилсан өргөн цар хүрээтэй үйл ажиллагаа боллоо.

2016 оны хичээлийн жилд сургуульд элсэн орсон суралцагчид анги удирдсан багш, сургуулийн захиргаатай хамтран уншиж, бичиж, бодож сурсныхаа баяр болох эрдмийн баяраа хийлээ.

”Аав, ээж”-ийн тухай дууг хэн сайн дуулах вэ?” уралдааныг  4 дүгээр сарын 22-нд “Авьяас” хөтөлбөрийн баг, хүүхдийн оролцооны “Өсвөрийн улаан загалмайчдын бүлэг”, Сурагчдын Өөрөө удирдах зөвлөлтэй хамтран зохион байгууллаа.

12–р ангиудын Мөнгөн хонхны баярын үйл ажиллагааг 5 дугаар сарын 13-ны өдөр зохион байгууллаа.

        undefined    undefined

2015 – 2016 оны хичээлийн жилд бага ангийг нийт 320 суралцагч 11 бүлэгт суралцаж төгслөө. Анги дэвших шалгалтыг хуваарийн дагуу зохион байгуулж бага ангийн суралцагчдын эзэмшсэн мэдлэг чадварт үнэлгээ дүгнэлт хийлээ.

Анги бүрийн анги дэвших шалгалтын гүйцэтгэлийг графикаар харуулав.

2015-2016 оны хичээлийн жилд манай сургууль нийт 23 бүлэгт 597 суралцагч суралцаж төгслөө. Хичээлийн жилийн анги засвар, сургалтын орчинд анги бүр засвар үйлчилгээг хийж гүйцэтгэлээ.

Хичээлийн жилийн төгсгөл болж сурагчид амрахтай холбогдуулан бага ангийн нийт сурагчдыг сургуулийн эмч, ангийн багш нар хамтран эрүүл мэндийн үзлэгт хамрууллаа.

 

Холбоос

Эрхэм зорилго

Хүний хөгжилд суурилсан эдийн засаг, нийгмийн хөгжлийн бодлого, төлөвлөлтийг боловсруулан хэрэгжүүлж, олон улсын чанарт нийцсэн төрийн үйлчилгээг иргэдэд мэргэжлийн түвшинд, ил тод, шуурхай, хүртээмжтэй хүргэж, тасралтгүй хөгжсөн байгууллага байх.

Статистик мэдээлэл

Нутаг дэвсгэрийн хэмжээ
85755 га
Нийт хүн ам
3,713
Нийт өрх
1069
Малын тоо
52,429
Дотоодын нийт бүтээгдэхүүн
114,116.4
Нэг хүнд ноогдох ДНБ
6,311.4