НЭГ. УДИРДЛАГА ЗОХИОН БАЙГУУЛАЛТ
Сумын удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнийг 3 удаа зохион байгуулж албан байгууллагуудын мэдээлэлтэй танилцан байгууллагуудын удирдлагуудад холбогдох чиглэлийн дагуу хугацаатай үүрэг даалгавар өгч ажилласан.
1-р багийн иргэдийн нийтийн хурал 2016 оны 05-р сарын 27-нд зохион байгуулагдаж, хурлаар багийн Засаг дарга 2016 оны хагас жилийн ажлын тайлан болон 2016 онд хийгдэж буй ажлыг танилцуулж, 2017 оны ОНХС-ийн хөрөнгөөр хийгдэх ажлын саналыг эрэмбэллээ.
Эх үрсийн баярын өдөр сумын төв талбайд “Эх үрсийн баярын нэгдсэн арга хэмжээ”-г зохион байгуулж баярын үйл ажиллагаа Төрийн дээд одон гардуулах ёслолын үйл ажиллагаагаар эхэллээ.
- Төрийн дээд “Алтан гадас одонгоор-1”
- “Алдарт эхийн 2”-р зэргийн одонгоор 8-н эх тус тус шагнагдлаа.
Сумын Засаг даргын 2016 оны А/59 дүгээр захирамжийн газрын дуудлага худалдаа 2016 оны 06 дугаар сарын 09-ний өдөр 2 нэгж талбарт дахин зохион байгуулагдлаа.
Суманд Улсын төсвийн хөрөнгөөр 14 хүний ортой эмнэлгийн барилгын ажил 80%-ийн гүйцэтгэлтэй явагдаж байна.
ХОЁР. БОЛОВСРОЛ, СОЁЛ, ЭРҮҮЛ МЭНД, НИЙГМИЙН ХАМГААЛАЛ
3-Р СУРГУУЛЬ:
2015 – 2016 оны хичээлийн жилд бага ангийг нийт 320 суралцагч 11 бүлэгт суралцаж төгслөө. Анги дэвших шалгалтыг хуваарийн дагуу зохион байгуулж бага ангийн суралцагчдын эзэмшсэн мэдлэг чадварт үнэлгээ дүгнэлт хийлээ.
Анги дэвших шалгалтын гүйцэтгэлийг графикаар харуулав.
2015-2016 оны хичээлийн жилд манай сургууль нийт 23 бүлэгт 597 суралцагч суралцаж төгслөө. Хичээлийн жилийн анги засвар, сургалтын орчинд анги бүр засвар үйлчилгээг хийж гүйцэтгэлээ.
Хичээлийн жилийн төгсгөл болж сурагчид амрахтай холбогдуулан бага ангийн нийт сурагчдыг сургуулийн эмч, ангийн багш нар хамтран эрүүл мэндийн үзлэгт хамрууллаа.
3-Р ЦЭЦЭРЛЭГ:
“Цэцэрлэг минь баяртай”, Ахлах "А" бүлгийн хүүхдүүд “Би том болж байна” өглөөлгөө 2016 оны 05 сарын 26-нд хийж эцэг эхчүүдэдээ юу сурсан мэдсэнээ тайлагналаа.
2016 оны 05 сарын 30-нд эцэг эх, хүүхдүүдтэйгээ “Чойрын богд уул”-ын байгаль орчинтой танилцах “Хээрийн амттай” аялалд 9 бүлгийн 180 эцэг эх хүүхдүүд хамрагдаж хүүхдүүд эцэг эхчүүдийн дунд спортын уралдаан тэмцээн зохион байгууллаа.
СОЁЛЫН ТӨВ:
Соёлын төвийн дэргэдэх бүжгийн дугуйлангийн “Шивээн ганхаа-2” хамтлаг Улаанбаатар хотноо зохиогдож буй “Гэгээн алсын одод-2016” монгол туургатны хүүхдийн урлагийн их наадамд амжилттай оролцож 3 шатандаа тэнцэж шилдэг 30-д шалгараад өнгөрөгч 5 сарын 27-ны өдөр “Монгол бөхийн өргөө”-нд болсон Шилдэг 10 оролцогчын хамгийн өндөр оноог авч 8 сард Хөх хотноо зохион байгуулагдах Монгол туургатны хүүхдийн их наадмын Гран при шагналын төлөө өрсөлдөх эрхээ авлаа.
Соёлын төвөөс Эх үрсийн баярын өдрийг тохиолдуулан “БЯЦХАН МИСС, БЯЦХАН ГҮНЖ, МОНГОЛЖИНГОО” уралдааныг 2016.05.31-нд зохион байгууллаа. Дээрх уралдаан 3-5, 6-8, 9-11 насны ангилалаар явагдаж дүнгээ гаргалаа.
Соёлын төвийн дэргэдэх бүжгийн дугуйлан, 3-р ахлах Сургуулийн дэргэдэх үлээвэр даралтат хөгжим, гитар, бишгүүр, дууны дугуйлангийн сурагчдын хамтарсан тоглолтыг ээжүүд, эхчүүд, хүүхэд багачууддаа өргөн толилууллаа.
ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВ :
- Эмнэлэгт хэвтсэн- 29
- Амбулаторийн үзлэг -307
- Урьдчилан сэргийлэх – 87
- Дуудлага- 2
- Гэрийн эргэлт 12 байна.
Эрүүл мэндийн төвийн эмч эмнэлгийн мэргэжилтэн ажилчид 2016 оны 06 сарын 16-ны өдөр Магадлан итгэмжлэлийн шалгалтанд орлоо.
НИЙГМИЙН ХАЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХЭЛТЭС:
Хүнсний эрхийн бичгээр иргэдэд үйлчилэх "Энх-Оюу" дэвжих ХХК-ийн МИНИ МАРКЕТ хүнсний дэлгүүртэй 2016 оны 5-р сарын 22-ны өдөр хамтран ажиллах гэрээ байгуулсан. 2016 оны 05-р сарын 26-ны өдөр 06-р сарын 16-ны өдрүүдэд 8 өрхийн 3-5 дугаар сарын хүнсний эрхийн бичгийг олгож гэрээ байгуулан тус дэлгүүрээр дамжуулан 1'352'000 төгрөгийн хүнсний бүтээгдэхүүнийг олгоод байна.
2016 онд шинээр эхийн алдарт 2-р одонгоор шагнагдсан 6 иргэнд шинээр хувийн хэрэг нээж 720'000 төгрөгийн мөнгөн тусламжийг олгоод байна.
2016 оны 05-р сарын 02-аас 05-р сарын 22-ны өдрийг хүртэл 18 иргэнд шинээр мөнгөн тэтгэмжийн хувийн хэргийг нээж программд шивж баталгаажуулан нийт 25 иргэний олголтыг хийлгэсэн. Үүнд:
Жирэмсэн нярай хөхүүл эхийн тэтгэмжид- шинээр 12 иргэн
Жирэмсэн нярай хөхүүл эхийн тэтгэмжийн сунгалт- 5 иргэн
Хиймэл шүд хийлгэсэн 2 хөгжлийн бэрхшээлтэй иргэн
Асаргааны мөнгөн тэтгэмжид- 1 иргэн
Амьжиргааг дэмжин мөнгөн тэтгэмжид- 1 иргэн
Ахмадын зориулалттай амралт сувилалд амарсан ахмад настан- 1 иргэн
Магgдлан итгэмжлэгдсэн дотоодын рашаан сувилалд сувилуулсан ахмад настан- 1 иргэн
Тэжээгчээ алдсаны тэтгэвэр- 1 иргэн
Хөгжлийн бэрхшээлтэй иргэний тэтгэвэр- 1 иргэн
2016 оны 06-р сарын 01-ний өдөр сумын Хөгжлийн бэрхшээлтэй болон хөгжих өрхийн 47 хүүхдэд Нийгмийн халамж үйлчилгээний хэлтсээс гарын бэлэг гардуулан ажилласан.
ХӨДӨЛМӨРИЙН ХЭЛТЭС:
Шивээговь сумын хэмжээнд “Нийтийг хамарсан ажил зохион байгуулах хөтөлбөр”-ийн хүрээнд Нийтийг хамарсан болон ногоон ажилд 6-р сарын 20-ны өдрөөс эхлэн 1, 2-р багийн ажилгүй 4 иргэнийг хамруулан нийтийн эзэмшлийн гудамж талбайг цэвэрлэх, ногоон байгууламжийг услах, наадмын талбайн цэвэрлэгээ хийх зэрэг ажлуудыг тус тус хийж гүйцэтгүүлж байна.
“Ахмад мэргэжилтний зөвлөх үйлчилгээний төсөл”-д хамрагдсан 1-р багийн ахмад настан Д.Нүүрхүү 2016 оны 06-р сарын 04-ны өдрөөс эхлэн Шивээговь сумын Бүлгийн зохион байгуулалтаар хүнсний ногоо тариалж байгаа иргэдэд талбайн болон танхимын сургалтыг зохион байгуулж байна.
Сумын ажилгүй 4 иргэнийг ажил хайгчаар бүртгэж программд оруулсан.
Байгууллагуудаас шинэ ажлын байрны мэдээллийг авч программд оруулсан. Үүнд:
- Шивээ-Овоо ХК-2 иргэн
- Шивээсервис ХХК- 1 ажилтан
- Уран шивээ ХХК- 11 ажилтан нийт 14 иргэн
Аж ахуй эрхлэх, бичил бизнесийг дэмжих хөтөлбөрийн 3.1.5-т заасан Бүлгийн зохион байгуулалтаар хүнсний ногоо тариалах арга хэмжээнд хамрагдан Хаялга нуурын задгай талбайд тариалан эрхлэж байгаа Бүлгийн ахлагч нарт “Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны зааварчилгаа” боловсруулан Засаг даргын Тамгын газрын даргаар батлуулан өгсөн. 2 бүлгийн иргэдийн тариалан эрхлэлтэнд 2016 оны 06-р сарын 23-ны өдөр хяналт тавьж ажиллалаа. Хяналт хийх явцад "Хаялга-1" гишүүд өргөст хэмхийн үр суулган ажиллаж байна. 2 бүлгийн тариалалтын талбайд манжин сонгино соёолсон, төмс, лууван цухуйгаагүй талбай 3 хуруу чийгтэй байлаа.
МАЛ ЭМНЭЛЭГ ҮРЖЛИЙН ТАСАГ:
2016 оны 5 дугаар сарын 24, 25-ны өдрүүдэд бэлчээрийн хортон мэрэгчийн судалгааг гаргаж тайланг аймгийн ХХААГ-т хүргүүлсэн ба судалгааны дүнд сумын хэмжээнд оготны тархалт хэвийн хэмжээнд тэмцэх шаардлагагүй байна.
БАЙГАЛЬ ОРЧИН:
Нийтийн их цэвэрлэгээг зохион байгуулан ажиллалаа. Тус цэвэрлэгээнд 13-н аж ахуйн нэгж, албан байгууллага, 113-н ажилчин, албан хаагч оролцож Хаялга нуур болон хуваарьт талбайгаа цэвэрлэж 3.1м куб ахуйн хог хаягдлыг ачиж зайлуулсан.
Байгалийн эсрэг гэмт хэрэг, ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх зорилгоор Цагдаагийн хэсэгтэй хамтарч эргүүл шалгалтын ажлыг хийсэн. Эргүүл шалгалтаар 12 малчин иргэнтэй уулзаж амьтны туухай хууль, ой хээрийн түймрээс хэрхэн урьдчилан сэргийлэх талаарх гарын авлага материал тарааж, 5-н машин мотоцикль шалгасан. Шалгалтаар 24-51 УБЦ дугаар хуурамчаар улсын дугаар хадсан, газар ухах зориулалтын хүрз, лоом, молдак, мотор ачсан пожаро жийп машинтай хүмүүсийг илрүүлж арга хэмжээ авахуулахаар Цагдаагын хэсэгт шилжүүлсэн.
Наадмын талбайг зүлэгжүүлэх, үр цацах ажлыг зохион байгуулж хийлгэсэн. Энэ жилд төсвийн байгууллагын 32 ажилчин албан хаагчид оролцож, 3 кг таана хөмүүл овъёосны үр суулгасан.