"Хөгжмийн боловсрол" төсөл шалгарлаа

undefinedundefined

2015 – 2016 оны хичээлийн жилд Бага боловсролын эх хэл, байгалийн ухаан--математикийн сургалтын чанар, үр дүнг сайжруулах зорилгоор Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциацийн хөнгөлөлттэйгээр Боловсрол, Соёл, Шинжлэх Ухааны Яам-наас хэрэгжүүлж буй “Боловсролын чанарын шинэчлэл” төслийн “СУРГУУЛИЙН ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР” – ийн шалгаруулалтанд манай  сумын 3-р сургуулийн “ХӨГЖМИЙН БОЛОВСРОЛ” төсөл шалгарсан. Уг төсөл нь Дэлхийн банкны 3 мянган долларын хөрөнгө оруулалтаар хэрэгжиж байгаа бөгөөд тус төслийн хүрээнд үлээвэр даралтат хөгжим 36, бишгүүр хөгжим 50, гитар  8 ширхэгийг тус тус авч сургалтын үйл ажиллагаандаа ашиглаж байна.

“Хөгжмийн боловсрол” төслийн  хүрээнд I – II ангийн сурагчид үлээвэр даралтат хөгжим, III – IV ангийн сурагчид бишгүүр хөгжим, V ангийн сурагчид гитар хөгжмөөр хөгжимдөн сурч төслийн тайлангаа аймаг, орон нутгийн хэмжээнд 2016 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Сургуулийн урлаг зааланд тавилаа. Уг арга хэмжээгээр 1-5 дугаар ангийн 320 сурагчид үлээвэр даралтад хөгжим, бишгүүр хөгжим, гитар хөгжмөөр тоглож,  авьяас чадвараа сум орон нутгийн удирдлагууд болон эцэг эхчүүдэдээ танилцууллаа.

 

Холбоос

Эрхэм зорилго

Хүний хөгжилд суурилсан эдийн засаг, нийгмийн хөгжлийн бодлого, төлөвлөлтийг боловсруулан хэрэгжүүлж, олон улсын чанарт нийцсэн төрийн үйлчилгээг иргэдэд мэргэжлийн түвшинд, ил тод, шуурхай, хүртээмжтэй хүргэж, тасралтгүй хөгжсөн байгууллага байх.

Статистик мэдээлэл

Нутаг дэвсгэрийн хэмжээ
85755 га
Нийт хүн ам
3,713
Нийт өрх
1069
Малын тоо
52,429
Дотоодын нийт бүтээгдэхүүн
114,116.4
Нэг хүнд ноогдох ДНБ
6,311.4