2016 оны 08 сарын 15-ны өдөр Аймгийн Засаг даргын Тамгын газар, Дэлхийн Зөн ОУБ, Худалдаа аж үйлдвэрийн танхимын Говьсүмбэр аймаг дахь салбар, Баялаг бүтээгчдийн холбооны Говьсүмбэр аймаг дахь салбар зөвлөлөөс хамтран зохион байгуулсан “ГОВЬСҮМБЭР АЙМГИЙН БИЗНЕС ЭРХЛЭГЧДИЙН ЗӨВЛӨГӨӨН-2016”-д Шивээговь сумын бизнес эрхлэгчдийн төлөөлөл оролцоод ирлээ.
Тус зөвлөгөөнөөр:
1. Орон нутгийн зүгээс худалдаа, үйлчилгээ, үйлдвэрлэл, бизнес эрхлэгчдийг дэмжих талаар авч хэрэгжүүлж буй бодлогыг танилцуулах, санал авах
2. Орон нутгийн дунд болон богино хугацааны хөтөлбөрт худалдаа, үйлчилгээ, үйлдвэрлэл, бизнес эрхлэгчдийн санал санаачлагыг тусгах, санал авах
3. Монгол, Хятад, Орос 3 улсын эдийн засгийн хамтын ажиллагааны хүрээнд авч хэрэгжүүлж буй арга хэмжээний зохион байгуулалтыг танилцуулах, үзэсгэлэн худалдаа, хамтын ажиллагаа, олон улсын форумд орон нутгаас оролцох бэлтгэл ажлыг хангах
4. Орон нутгийн хөгжлийн сангийн 2017 оны хөрөнгө оруулалтын ажлын саналыг эрэмбэлэх, Архи, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл олгох журмын төслийг хэлэлцүүлэх, саналыг бодлогын бичиг баримтанд тусгах зэрэг ажлууд зохион байгуулагдаж, бизнес эрхлэгчдийн дунд хэлэлцүүлэг өрнүүлсэн.
Мөн зөвлөгөөний үеэр аймгийн жижиг дунд үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүний үзэсгэлэнг гаргасан бөгөөд манай сумын “Үлэмж тэмүүлэл” ХХК, “Шивээ мөнгөн ундарга” ХХК оролцож, бүтээгдэхүүнээ танилцууллаа.