Сумын “Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих” дэд хөтөлбөрийн хүрээнд идэвхтэй дасгал хөдөлгөөнийг дэмжих, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор Шивээговь сумын Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дунд спортын тэмцээнийг 2016 оны 09 сарын 04-ний өдрийн 11:00 цагаас амжилттай зохион байгууллаа.
Тэмцээнд сумын нийт 50 гаруй ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд оролцож, хурд хүч, авхаалж самбаагаа сорилоо.