Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын Засаг даргын Тамгын газраас “Хүүхэд залуучуудын хөгжлийг дэмжих” дэд хөтөлбөрийн хүрээнд 2016-2017 оны хичээлийн жилийг угтаж сумын нэн ядуу өрхийн болон хагс бүтэн өнчин 8 хүүхдэд хичээлийн хэрэгсэл, хэрэглэгдэхүүн болон хөгжлийн бэрхшээлтэй 10 хүүхдэд тэдний онцлог хэрэгцээнд тохирсон тоглоом, бусад шаардлагатай зүйлсийг бэлтгэн 2016 оны 08 сарын 31-ний өдрийн 16:00 цагт гардууллаа.