"НЭГ СУУРИН - НЭГ БҮТЭЭГДЭХҮҮН" ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Шивээговь сумын бизнес эрхлэгчид, бүтээгдэхүүний чанарыг сайжруулах, тэдний ашиг орлогыг нэмэгдүүлэх, тэдний ашиг орлогыг нэмэгдүүлэх, өөр хоорондоо бизнесийн харилцаа тогтоох, хамтран ажиллах, харилцан туршлага солилцох үйл ажиллагааг өргөжүүлэх зорилгоор "НЭГ СУУРИН - НЭГ БҮТЭЭГДЭХҮҮН 2016" үзэсгэлэн худалдаа 2016 оны 09 сарын 28-ны өдөр сумын төв талбайд зохион байгуулагдлаа. Уг үзэсгэлэн худалдаанд 14 иргэн 5 нэр төрлийн бараа бүтээгдэхүүнээр оролцож, нийт 1,065,000 төгрөгийн борлуулалт хийлээ.

Үзэсгэлэн худалдааны үеэр Хоол үйлдвэрлэлийн чиглэлээр М.Цэндсүрэн, Талх нарийн боовны чиглэлээр З.Батжаргал, Гар урлалын чиглэлээр Ё.Үүрийнцолмон, Оёдлын чиглэлээр З.Батбаяр, Хүнсний ногоо үйлдвэрлэлийн чиглэлээр Д.Нүүрхүү нар "ШИЛДЭГ"-ээр, Хамгийн их ургац хураасан иргэнээр Т.Ганбаатар нар тус тус шалгарлаа.

          undefinedundefined

Холбоос

Эрхэм зорилго

Хүний хөгжилд суурилсан эдийн засаг, нийгмийн хөгжлийн бодлого, төлөвлөлтийг боловсруулан хэрэгжүүлж, олон улсын чанарт нийцсэн төрийн үйлчилгээг иргэдэд мэргэжлийн түвшинд, ил тод, шуурхай, хүртээмжтэй хүргэж, тасралтгүй хөгжсөн байгууллага байх.

Статистик мэдээлэл

Нутаг дэвсгэрийн хэмжээ
85755 га
Нийт хүн ам
3,713
Нийт өрх
1069
Малын тоо
52,429
Дотоодын нийт бүтээгдэхүүн
114,116.4
Нэг хүнд ноогдох ДНБ
6,311.4