Хүүхдийн чуулганыг амжилттай зохион байгууллаа

Шивээговь сумын III сургууль, Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 44 дүгээр сургуулийн “Хүүхдийн зөвлөл”-ийн төлөөлөл сурагчидтай хамтран 2016 оны 10 дугаар сарын 8-ны өдөр 170 гаруй зочид төлөөлөгчид оролцсон “Хүүхдийн чуулган”-ыг сумандаа зохион байгууллаа.

“Хүүхдийн чуулган”-ны үеэр Шивээговь сумын оролцооны 14 бүлгийн сурагчид тангараг өргөж, “Охидын дуу хоолой хэлэлцүүлэг”, “Ном клуб”, “Эмч клуб”, “Эко клуб”, “Анхны тусламж” гэсэн 5 өртөөгөөр сурагчдыг аялуулан тулгамдаж буй асуудлаа гарган, чуулганы төгсгөлд шийдвэрлэх арга замаа тодорхойлон танилцуулсан.

        undefined                  undefined

Чуулганы хөтөлбөрийн дагуу Монгол улсын эрчим хүчний 70%-ийг дангаараа үйлдвэрлэдэг “ДЦС-4” ТӨХК-ийн нүүрсний хэрэглээний 50%-ийг ханган ажилладаг “Шивээ-Овоо” ХК-ийн үйл ажиллагаа, техник технологитой танилцах аялал зохион байгуулж, уул уурхайн онцлог, уурхайчин хүний ажил амьдралтай танилцлаа.

Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 44 дүгээр сургуулийн “Хүүхдийн зөвлөл”-ийн төлөөлөл сурагчдын зүгээс байгаль дэлхийгээ хайрлан хамгаалахыг уриалах зорилгоор “Миний найзыг авраач” сэдэвт илтгэл, хүн та өөрөө өөртөө эзэн байх ёстой гэсэн “Нар” сэдэвт илтгэлийг тус тус тавьж, МЭТГЭЛЦЭЭНИЙГ хэрхэн зохион байгуулах талаар үлгэрчилсэн “Кибер орон зай нь хүнийг бодит амьдралгүй болгож байна” мэтгэлцээнийг Шивээговь сумын 3-р сургуулийн оролцооны бүлгийн сурагч найзууддаа зориулж зохион байгуулж, өөрсдийн туршлагаа түгээн танилцууллаа.

Чуулганы төгсгөлд сурагчид чуулганы үйл ажиллагаагаа дүгнэн дугуй ширээний ярилцлага зохион байгуулж, Шивээговь сумын 3-р сургуулийн авъяасаг сурагчид зочин сурагчиддаа Урлагийн бяцхан тоглолтоор бэлэг барьж, танилцах үдэшлэгийг зохион байгууллаа.

undefinedundefined

Холбоос

Эрхэм зорилго

Хүний хөгжилд суурилсан эдийн засаг, нийгмийн хөгжлийн бодлого, төлөвлөлтийг боловсруулан хэрэгжүүлж, олон улсын чанарт нийцсэн төрийн үйлчилгээг иргэдэд мэргэжлийн түвшинд, ил тод, шуурхай, хүртээмжтэй хүргэж, тасралтгүй хөгжсөн байгууллага байх.

Статистик мэдээлэл

Нутаг дэвсгэрийн хэмжээ
85755 га
Нийт хүн ам
3,713
Нийт өрх
1069
Малын тоо
52,429
Дотоодын нийт бүтээгдэхүүн
114,116.4
Нэг хүнд ноогдох ДНБ
6,311.4