ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВИЙН ШИНЭ БАРИЛГЫГ ХҮЛЭЭН АВЛАА

2015 оны 09 сард Эрүүл мэнд, спортын яамны захиалгаар Улсын төсвийн 960 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар 14 ортой, 2 давхар, 3424,6 м2 бүхий эмнэлгийн шинэ барилгыг хүлээж авах нээлтийн тууз хайчлах ёслолыг 2016 оны 11 сарын 11-ний өдөр зохион байгууллаа.

Тус сумын Эрүүл мэндийн төв нь Дорноговь аймгийн Эрүүлийг Хамгаалах Газрын даргын 1989 оны 09 сарын 79-р тушаалаар 15 ортой Сүмбэр сумын Хүн эмнэлгийн Бага эмчийн салбар статустайгаар анх үйл ажиллагаа явуулж эхэлсэн.

Дорноговь аймгийн АДХ-ын гүйцэтгэх захиргааны ЭХГ-ын даргын 1990 оны 46-р тушаалаар 1990 оны 01 сарын 1-нээс тус салбарыг 15 ортой, 18 орон тоотой их эмчийн үйлчилгээтэй эмнэлэг болгон өргөтгөсөн байна.

Ийнхүү 2016 оны байдлаар нийт 20 хүний бүтэц орон тоотойгоор ҮР ДҮН ЧАНАРЫГ ЭРХЭМЛЭН ҮЙЛЧЛҮҮЛЭГЧЭЭ ДЭЭДЭЛСЭН ҮЛГЭР ЖИШЭЭ БАЙГУУЛЛАГА БАЙНА гэсэн зорилгын дор 4-н их эмч, 9-н сувилагч, тусгай мэргэжилтэн, 7-н гэрээт болон туслах ажилтантайгаар үйл ажиллагаагаа эрхэлж байна.

undefined undefined

Холбоос

Эрхэм зорилго

Хүний хөгжилд суурилсан эдийн засаг, нийгмийн хөгжлийн бодлого, төлөвлөлтийг боловсруулан хэрэгжүүлж, олон улсын чанарт нийцсэн төрийн үйлчилгээг иргэдэд мэргэжлийн түвшинд, ил тод, шуурхай, хүртээмжтэй хүргэж, тасралтгүй хөгжсөн байгууллага байх.

Статистик мэдээлэл

Нутаг дэвсгэрийн хэмжээ
85755 га
Нийт хүн ам
3,713
Нийт өрх
1069
Малын тоо
52,429
Дотоодын нийт бүтээгдэхүүн
114,116.4
Нэг хүнд ноогдох ДНБ
6,311.4