Сумын “Хүүхэд, залуучуудын хөгжлийг дэмжих” дэд хөтөлбөрийн хүрээнд 2016 оны 10 сарын 14-нөөс 19-ны өдрүүдэд Говьсүмбэр аймгийн Амирлахуй шүдний эмнэлгийн эмч Э.Ариунаатай хамтран Шүд цоорлын эмгэгтэй нийт 71 хүүхдийн 300 шүдийг эмчилж, амын хөндийг 100% эрүүлжүүлж чадлаа.
Хүүхдийн амны хөндийн ариун цэврийг дээшлүүлж, амны хөндийг эрүүлжүүлэн, зөвлөгөө өгч суурь өвчлөлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор 3-н зорилт дэвшүүлэн ажиллалаа.
1-р зорилтын хүрээнд сумын Эрүүл мэндийн төвийн багийн эмч нар 3-р сургуулийн эмч н.Нарантуяатай хамтран сумын 2-16 насны нийт 827 хүүхдэд амны хөндийн урьдчилан сэргийлэх үзлэгийг хийж, үзлэгийн дүнд нийт хүүхдийн 33% нь эрүүл, 67% нь шүд цоорох эмгэгтэй гарсан байна.
2-р зорилтын хүрээнд сумын заавал хөгжих шаардлагатай, амьжиргааг дэмжих нийт 20 өрхийн амны хөндийн өвчлөлтэй 12 хүүхэд болон Монгол улсын Хүүхэд хамгааллын тухай хуульд тодорхойлсноор сумын Хүнд нөхцөлд амьдарч байгаа, амны хөндийн өвчлөлтэй 59 хүүхдийн амны хөндийг бүрэн эрүүлжүүлж ажиллалаа.
3-р зорилтын хүрээнд эцэг эх, хүүхдүүдэд амны хөндийн арчилгаа, шүд цоорох эмгэгээс урьдчилан сэргийлэх талаарх эрүүл мэндийн боловсрол олгох сургалт зөвлөгөөг өгч ажиллалаа.
Хөрөнгө Санхүүжилт: 300 шүд эмчлэх эмнэлгийн хэрэгсэл, эмийн бүтээгдэхүүний зардал болох 500,000 төгрөгийг сумын “Хүүхэд, залуучуудын хөгжлийг дэмжих” дэд хөтөлбөрөөс, амны хөндийг эрүүлжүүлэх эмч, сувилагчийн томилолтын зардал, хоол, унааны зардал, эмнэлгийн туслах хэрэгсэл, уусмалын хэрэгслийн зардлууд болох 350,000 төгрөгийг Нийгмийн эрүүл мэнд үндэсний хөтөлбөрөөс тус тус санхүүжүүллээ.
Зорилтот бүлгийн нийт 71 хүүхдийн амны хөндийг 100% эрүүлжүүлсэнээр:
- Хүүхдүүдэд ходоодны шарх үүсэх
- Хоолойны ангин,
- Зүрх, бөөрний үрэвсэлт өвчнүүд үүсэхээс урьдчилан сэргийлж чадсан.
Эдгээр өвчнүүд нь архаг явцтай суурь эмгэгүүд болдог бөгөөд архаг өвчнүүдээс хүүхдүүдийг хамгаалан цаашид эрүүл аж төрөх боломжийг бий болгосон.