Хүүхдийн эсрэг бүх төрлийн хүчирхийллийг ТЭГ болгоё уриатай “Нэг санаачилга-нэг ажил” үндэсний аяны хүрээнд олон нийтийн оролцоо, хандлагыг нэмэгдүүлэх зорилгоор сумын 3-р сургуультай хамтран 2016 оны 11 сарын 09-нөөс 11 сарын 15-ныг хүртэл дараах ажлуудыг зохион байгуулж ажиллалаа. Үүнд:
Нэгдүгээрт: Багш, сурган хүмүүжүүлэгчдээр дамжуулан хүүхэд, эцэг эхчүүдэд Монгол улсын Хүүхдийн эрхийн тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай хуулиудтай уялдуулан хүчирхийллийн хор уршгийн талаар мэдлэг олгох, хүмүүжлийн шинэлэг арга барилыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор Засаг даргын Тамгын газраас сумын багш нарын дунд “ХҮҮХДИЙН ХҮЧИРХИЙЛЛИЙГ ТЭГЛЭЖ, ХҮМҮҮЖЛИЙН ЭЕРЭГ ХАНДЛАГЫГ ТҮГЭЭЕ” сэдэвт бүтээлч уралдааныг зарлан зохион байгуулж дүгнэн нэгдүгээр байрыг “Өөрчлөлт” баг, хоёрдугаар байрыг “Эрүүл нийгмийг хүсэгчид” баг, гуравдугаар байрыг “Хамтын хөгжил” баг тус тус эзэлж, Өргөмжлөл, үнэ бүхий зүйлээр шагнагдлаа.
Хоёрдугаарт: 3-р сургуулийн сурагчдын дунд “ХҮҮХДИЙН ЭСРЭГ ХҮЧИРХИЙЛЛИЙГ ТЭГ БОЛГОЁ” арга хэмжээг 2016 оны 11 сарын 15-ны өдөр зохион байгууллаа. Тус арга хэмжээнд 6-12 дугаар ангийн сурагчид хүүхдийн “Үе тэнгийнхний гадуурхал, дарамтыг зогсооё” сэдэвт жүжигчилсэн тоглолт хийж, шилдгүүдээ шалгарууллаа.
Гуравдугаарт: “ХҮҮХДИЙН ЭСРЭГ ХҮЧИРХИЙЛЛИЙГ ТЭГ БОЛГОЁ” арга хэмжээний үеэр хүчирхийллийн улмаас амь насаа алдсан хүүхдүүдийг хүндэтгэж, 30 секунд чимээгүй зогсолт хийж, хүндэтгэл үзүүллээ.