Эрчим хүчний дэд сайд Т.Гантулга Шивээ Овоогийн нүүрсний уурхайд айлчиллаа

2016 оны 11 сарын 11-ний өдөр Эрчим хүчний дэд сайд Т.Гантулга, ЭХЯ-ны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Насантогтох, Түлшний бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Болдхүү, “Эрдэнэс Монгол” компанийн тэргүүн дэд захирал Эрдэнэбулган болон бусад албаны хүмүүс Шивээ Овоогийн нүүрсний уурхайд айлчилж, өвөлжилтийн бэлтгэл болон тулгамдаж буй асуудалтай танилцлаа.

Шивээ-овоогийн уурхай нь жилдээ 2 сая тонн нүүрс олборлож хэрэглэгчдэд нийлүүлэх хүчин чадалтай, Монгол улсын эрчим хүчний 70%-ийг дангаараа үйлдвэрлэдэг “ДЦС-4” ТӨХК-ийн нүүрсний хэрэглээний 50%-ийг ханган ажилладаг юм.

Шивээ Овоогийн нүүрсний уурхай нь харьцангуй залуу уурхай хэдий ч Баганууртай харьцуулахад нүүрсний чанар илчлэг муу, 2 дахин хол тээвэрлэлтээр хэрэглэгчдээ өндөр зардлаар нүүрсээ хүргэж байна. Өнгөрсөн онд гол хэрэглэгч болох Дулааны Цахилгаан Станц-4 хүчин чадлаа өргөтгөж, технологио шинэчилснээр өндөр илчлэгтэй нүүрс хэрэглэх шаардлага үүсээд байна. Гэтэл Шивээ Овоогийн нүүрсний илчлэг бага буюу 2750-3000 ккал байгаа юм.

ДЦС-4 нь ирэх оноос худалдан авалтынхаа хэмжээг бууруулаад байгаа нь Шивээ Овоогийн нүүрсний уурхайн хувьд гол хэрэглэгчээ алдах эрсдэл тулгараад байгаа юм.

Тиймээс Шивээ Овоогийн нүүрсний уурхайн илчлэгт тохирсон өндөр хүчин чадал бүхий экспортын дулааны цахилгаан станцыг барьж байгуулах нь гол гарц болоод байна. Уурхайд түшиглэсэн 9240 мегаваттын хүчин чадал бүхий экспортын дулааны цахилгаан станц барих саналыг Хятадын тал тавьж, энэ ондоо багтаан ТЭЗҮ-ээ ЭХЯ-нд танилцуулах төлөвлөгөөтэй ажиллаж байна.

undefined  undefined

Холбоос

Эрхэм зорилго

Хүний хөгжилд суурилсан эдийн засаг, нийгмийн хөгжлийн бодлого, төлөвлөлтийг боловсруулан хэрэгжүүлж, олон улсын чанарт нийцсэн төрийн үйлчилгээг иргэдэд мэргэжлийн түвшинд, ил тод, шуурхай, хүртээмжтэй хүргэж, тасралтгүй хөгжсөн байгууллага байх.

Статистик мэдээлэл

Нутаг дэвсгэрийн хэмжээ
85755 га
Нийт хүн ам
3,713
Нийт өрх
1069
Малын тоо
52,429
Дотоодын нийт бүтээгдэхүүн
114,116.4
Нэг хүнд ноогдох ДНБ
6,311.4