2017 оны 03 дугаар сарын 23-ны өдөр Говьсүмбэр аймгийн Төрийн захиргааны албан хаагчийн тангараг өргөх ёслолын ажиллагаа зохион байгуулагдлаа.
Аймгийн хэмжээнд 6 албан хаагч тангараг өргөснөөс Шивээговь сумын Засаг даргын Тамгын газрын Мал эмнэлэг үржлийн тасгийн мэргэжилтэн Лувсандоржийн Хулан “Эх орон ард түмнийхээ төлөө эрдэм чадлаа зориулж, төрийн хууль, ёс зүйн хэм хэмжээг чанд сахиж албан үүргээ үнэнч шударгаар биелүүлэхээ тангараглая. Тангарагаа няцвал хуулийн хариуцлага хүлээнэ.” хэмээн тангараглалаа.