Өнөөдөр 16:00 цагт орон даяар гамшгийн зарлан мэдээллийн дуут дохио дуугарна

Засгийн газрын тогтоолоор жил бүрийн гуравдугаар сарын гурав дахь долоо хоногийн Пүрэв гарагт буюу өнөөдөр 16:00 цагт орон даяар гамшгийн зарлан мэдээллийн дуут дохио дуугарна.

        Дуут дохионы үеэр иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд Онцгой байдлын газрын заавар, зөвлөмжийн дагуу гамшгаас хамгаалах дадлага, сургуулилтанд хамрагдлаа. Гамшгаас хамгаалах мэргэжлийн анги, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг газар хөдлөлтийн үеийн аюулгүй ажиллагааны “Нуугд-Суу-Хүлээ” зарчмыг баримтлан өрөө тасалгаандаа аюул багатай байрлалд өөрийгөө хамгаалах арга хэмжээг авч, ширээн доогуур орох, даацын хана, булан тохойд зогсоно.

        Хоёр дахь дохио дуугарсны дараа барилга, объектыг орхин гарахдаа гараараа болон гарын доорхи зүйл ашиглан толгойгоо хамгаалан “Гүйхгүй, Эргэж буцахгүй, Хашгирахгүй, Түлхэлцэхгүй” гэсэн зарчмаар барилгын аврах гарцаар гарч, аюулгүй зай талбайд цугларч дадлага сургуульд оролцох юм.

Холбоос

Эрхэм зорилго

Хүний хөгжилд суурилсан эдийн засаг, нийгмийн хөгжлийн бодлого, төлөвлөлтийг боловсруулан хэрэгжүүлж, олон улсын чанарт нийцсэн төрийн үйлчилгээг иргэдэд мэргэжлийн түвшинд, ил тод, шуурхай, хүртээмжтэй хүргэж, тасралтгүй хөгжсөн байгууллага байх.

Статистик мэдээлэл

Нутаг дэвсгэрийн хэмжээ
85755 га
Нийт хүн ам
3,713
Нийт өрх
1069
Малын тоо
52,429
Дотоодын нийт бүтээгдэхүүн
114,116.4
Нэг хүнд ноогдох ДНБ
6,311.4