Аймгийн Засаг даргаас хэрэгжүүлж буй “Хуулийн байгууллагуудын үйлчилгээний чанарыг сайжруулах, иргэдэд эрх зүйн мэдлэг олгох дэд хөтөлбөр”-ийн хүрээнд аймгийн хуулийн байгууллагууд хамтран “Иргэдээ сонсъё” аяныг 2017 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр зохион байгуулж нийт 9 байгууллагын 31 албан хаагч оролцож 257 иргэнд үйлчилгээ үзүүлж 412 гарын авлага, сургалтын материал тарааж, 5 өргөдөл, 3 санал хүлээн авч шийдвэрлэн ажиллалаа. Мөн хуулийн байгууллагын алба хаагчид урлагийн тоглолт зохион байгуулж, иргэдийн дунд энгийн болон хууль, эрх зүйн мэдлэг шалгасан “АХА” тэмцээнийг зохион явууллаа.